x

Ерөнхийлөгч Путин хэрхэн зорчдог вэ?

ОХУ-ын “шинэхэн” Ерөнхийлөгч Владимир Путин зорьсон газартаа саадгүй хүрэхийн тулд агаараар, газраар, усаар гээд тун онцгой тээврийн хэрэгслүүд хэрэглэдэг.

ГАЗРААР...

Их гүрний төрийн тэргүүн дийлэнхдээ Mercedes-Maybach S600 Pullman лимузинаа хөлөглөдөг. Ерөнхийлөгчийн “арын хашаа”-нд ийм төрлийн 11 машин бий. Тэдгээрийг Холбооны аюулгүй байдлын алба тусгайлан хариуцан ажилладаг.

Ерөнхийлөгчийн лимузинууд мэдээж бүрэн тоноглогдсон, зэвсэглэгдсэн, гэнэтийн ослын үед ажиллах тусгай системтэй (машины дөрвөн дугуйг бүгдийг нь буудаж, цоолсон байсан ч 80 км/цагийн хурдаар дор хаяж 30 км зам туулах чадвартай), бусад биологийн, химийн халдлагын үед эзнээ аврах агаарын чанарыг хянах системтэй аж.

Ерөнхийлөгчийн унааг “барих” жолоочийг тун нарийн шалгуураар сонгодог. Бие физиологийн нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас гадна ердийн бус хүнд, хэцүү нөхцөлд автомашин жолоодох ур чадварыг нь тусгайлан сорьдог байна. Энэ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдохын тулд Холбооны аюулгүй байдлын албанд хэдэн жил зүтгэж, дараа нь Ерөнхийлөгчийг дагалдан явах хамгаалалтын автомашиныг хэдэн жил жолоодох ёстой. Үүний дараа Ерөнхийлөгчийн, эсвэл Ерөнхий сайдын жолооч болж болно. Энэ үйл явц дунджаар 15 жил үргэлжилдэг гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчид 10 гаруй жолооч бий. Тэд одоо ч дасгал, сургуулилт хийсээр л байдаг. Наанадаж долоо хоногт нэг удаа тэд тогтмол бэлтгэлд хамрагдана. Машин жолоодож явахдаа буудах, мөс, ус, дэлбэрэлтийн үеэр хэрхэн жолоодох гээд дасгал, сургуулилтын үеэр юу эсийг хийдэг гэнэ.

АГААРААР...

2012 оны аравдугаар сард Кремлийн Тайницкийн цэцэрлэгт Путинд тусгайлан зориулж, нисдэг тэрэг хөөрч, буух зурвас байгуулсан юм. Энэ нь түүний Ми-8 нисдэг тэрэгний зогсоол болжээ. Путин Кремльд нисдэг тэрэгтэй буусан анхны төрийн тэргүүн биш. Өмнө нь, Борис Ельциний нисдэг тэрэгний буудал Ивановын талбайд байсан ч онгоц хөөрөх, буух үеийн чичиргээ, доргио Кремлийн түүхэн барилгуудыг сүйтгэж болзошгүй гэж үзэж, нисдэг тэрэг газардах зурвасын байрлылг өөрчилжээ.

Ерөнхийлөгчийн агаараар аюулгүй зорчих асуудлыг хариуцсан томоохон нислэгийн баг, агаарын бааз Ерөнхийлөгчийн тамгын газарт харьяалагддаг. Тэд Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Төрийн Думын спикер зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна Оросын шашны тэргүүнд үйлчилдэг.

Агаарын баазад Ил-96-300 болон Ту-214 онгоц бий. Удахгүй Сухой Супержет 100 онгоц хоёрыг нэмж авна. Тэдэнд мөн Ерөнхийлөгч Оросын цөмийн зэвсгийг хянах, удирдах нууцлал бүхий холбооны системээр бүрэн тоноглогдсон тусгай онгоц бий. Агаарын бааз нь Внуково-2 нисэх буудалд байрладаг аж.

1996 оноос хойш Оросын Ерөнхийлөгч голдуу Ил-96 зорчигч тээврийн онгоцоор зорчиж байгаа. Гэхдээ мэдээж орчин үеийн шийдлээр засч, тоноглосон. Нислэгийн үеэр Путин аль ч яам, агентлаг, институттэй шууд холбогдож болно. Мөн олон улсын дуудлага ч хийх боломжтой. Түүнчлэн шаардлагатай үед зэвсэгт хүчин, армитай шууд холбогдох замаар байлдааны ажиллагааг ч удирдаж болно.

УСААР...

Усан замаар зорчиход зориулагдсан хоёр дарвуулт завь, гурван хөлөг онгоц, долоон завь, нэг хос биетэй завь Ерөнхийлөгчийн албанд бий. Путин өмнө нь Хар тэнгисийн ёроолоос олдсон живсэн хөлөг онгоцыг сонирхохоор шумбагч төхөөрөмжөөр далайн гүн рүү аялсан. Гэхдээ тэр шумбагч ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгт харьяалагддаг аж.

 

ПУТИН ЗАМ ХААЖ ЗОРЧДОГ, УЧИР НЬ ТЭР ПОПУЛИСТ БИШ...

Оросын НТВ телевизийн сэтгүүлч Вадим Такменев нэг удаа Ерөнхийлөгчтэй хамт замд явах зуур түүний автомашины цуваа хотын түгжрэлд хэрхэн нөлөөлдгийг хайхардаг эсэхийг нь асуужээ. Гэтэл Путин “Би үүнд уучлал эрж байна. Намайг уучлаарай. Тэглээ гээд би яалтай билээ? Би ажиллах ёстой. Өөрөөр би яаж ажилдаа хүрэх вэ” гэж хариулсан гэдэг. Такменев залгуулаад, Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд тангараг өргөхөөр явж байхдаа улаан гэрлэн дохионд цуваа нь зогсож, хүлээж байсныг зориуд хэлэхэд Путин “Тэр сайн хүн юм. Гэхдээ би популизм хийдэггүй” хэмээн хариулжээ.

Б.НАНДИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • төмөрбаатар (112.72.14.133)
    мундаг хүнийг аюулгүй байдлыг нь сайн хангалгүй яахав агуу хүн
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top