Өнгөрөгч ням гаригт буюу аравдугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 66 нас хүрчээ. Оросын лидер аль эртнээс дэлхийн орчин цагийн хамгийн “стильтэй” удирдагч болсон ба Man in black имижийг хадгалж ирэв. Хар өнгөнд хэтэрхий дуртай тул түүнийг Жеймс Бондтой адилтгагдаж ирлээ. Хувцасны марк нь хүртэл киноны баатартай төстэй. Оросын лидерийн хувцасны шүүгээнд оёдолчид нь гараар оёдог Brioni ба Kiton брэнд өлгөөтэй. Хэдэн арван цагийн турш урладаг костюмны үнэ 5000 еврогоос эхэлдэг.
Хар өнгөнд Ерөнхийлөгч дуртай ч түүний зангианууд тэр баригдмал төрхөөс ялгаран тодорч байдаг. Өвлийн гадуур хувцсандаа тэрбээр Канадын өдөн хүрэм Canada Goose ба Brioni брэндийг илүүд үздэг нь илт. Оросын лидер өөрийн дүрийг водолазка цамц, бараан өнгийн брюкаар тодруулан илүү дутуу юмгүй, дэгжин харагдуулдаг.