The Environmental Audit Select Committee (“Экологийн аудитийг сонгох хороо”) Их Британийн томоохон ретейлерүүдэд хандан хувцасны наймааны хэрээс хэтэрсэн их худалдаагаа хязгаарлах арга хэмжээ авахыг уриалсан байв гэж The Independent сонин мэдээлжээ.
Marks & Spencer, Primark, Next зэргийн 10 брэндийн удирдагч нарыг парламент дахь хуралдаанд урьжээ. Сонины мэдээлснээр, одоо Их Британийн дэлгүүрүүдэд 10 жилийн өмнөхтэй харьцуулснаас хоёр дахин их хувцас хунар худалдаж байгаа гэнэ. Британичууд өөрсдөө Европын бүх орнуудаас илүүтэй их хувцас худалдан авч байна.
“Дизайн, үйлдвэрлэл ба худалдаа нь манай гаригийн экологид маш их нөлөөтэй. Гутал хувцасны үйлдвэрлэгчид ажилчиддаа сайн цалин өгөхийн зэрэгцээ хариуцлага үүрэх ёстой. Бид тэднээс үйлдвэрлэлээ илүү их экологийн болгоход чухам юу хийх гэж буйг нь сонсох хүсэлтэй байна” гэж хорооны дарга Мэри Криг мэдэгдлээ.
М.Цогт