Сансраас авсан зураг дээр нь Хатан хаант улсын цэргийн нууц байгууламжуудын зураг тод гарсаны төлөө Интернетийн Google компанийг Бельгийн Батлан хамгаалах яам шүүхэд өгнө гэдгээ зарлалаа. Энэ бол цэргийн нууц задруулж, манай улсын аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж Белгийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
“Батлан хамгаалах яам Google-ээс эдгээр зургуудаа устгахыг шаардаад, үүнийгээ хийхгүй тохиолдолд шүүхэд өгөх болно” гэжээ.
Энэ бол Google-ийн авсан дэлгэмэл зургийн тухай яриа. Үүн дээр Америкийн цөмийн бөмбөг хадгалж байгаа Кляйн-Бройгелийн нисэх бааз, Флорен дахь цэргийн нисэх хүчний бааз, НАТО-гийн нэгдсэн байр гарсан юм байна.
Үүний өмнө хоёр ч атомын цахилгаан станцынх нь зураг гарсны төлөө Google-д шаардлага тавьсан ч зургийг засварлалгүйгээр өнөө хүрсэн гэж Бельгийн хэвлэл мэдээлэлд бичиж байна.