x

ОХУ-ын томоохон худалдааны төвд гал гарч 37 хүн амь үрэгдлээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд гал гарсны улмаас 37 хүн амь үрэгдлээ. Амиа алдагсдын ес нь хүүхэд байсан талаар Хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова мэдэгдсэн байна.

 

Онцгой байдлын яамнаас мэдээлснээр 64 хүн сураггүй алга болсон бөгөөд тэдний 41 нь хүүхэд байгаа гэнэ. 

Кемерово хотын Лениний гудамжинд байрлах тус худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага Москвагийн цагаар 13 цагт иржээ.  Оросын онцгой байдлын албанаас мэдээлж байгаагаар гал хамгийн дээд буюу 4-р давхарт гарч эхэлсэн гэнэ. Тус давхарт кинотеатр болон хүүхдийн тоглоомын төв байрладаг байсан ба хүүхдийн тоглоомын төвөөс анх гал гарч эхэлсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

Онцгойгийнхон ослын газар дээр ирэх үед гал 500 мкв талбайг хамарсан байсан ба тэд 20 хүнийг галаас аварч, худалдааны төвөөс нийт 100 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Одоогийн байдлаар Оросын хууль хяналтын албаныхан тус осолтой холбоотойгоор санамсар болгоомжгүйгээс гал алдсан, галын аюулгүй байдлыг хангаагүй, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр ба түүнээс олон хүний амь эрсэдсэн зэрэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдэж байгаагаар Ерөнхийлөгч В.Путин Кемеров мужийн амбан захирагч Аман Тулеев болон Онцгой байдлын албаны дарга Владимир Пучков нарын “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан галын ослын талаарх тайланг хүлээн авсан ба шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлэхийг даалгасан байна. 

Тус төвийн хамгаалагч, “Хүмүүс сандралдаж эхэлсэн. Гэтэл цахилгаан шатнууд ажиллаад байсан. Галын дохиолол ажиллахгүй. Дохио ч байхгүй, ус ч цацахгүй байсан. Саяхан л манай төвийг шалгаад байсан. Миний мэдэхээр гал гарах үед цахилгаан шат шууд зогсох ёстой.

Гэтэл ажиллаад л байсан нь галын дохиолол ажиллаагүйтэй холбоотой байх гэж ойлгосон. Бүгд хашгиралдаад л, гүйлдээд л байсан. Би шууд л хүүхдүүдийг аврахаар явсан. Би зүгээр л тааралдсан хүүхэд болгоноо л татаж гаргаад байсан. Хэдэн хүүхдийг гаргаснаа мэдэхгүй байна. 10 уу, 15 уу сайн мэдэхгүй байна. Зүгээр л амьсгалж чадахаа болих хүртлээ хүүхдүүдийг татаж гаргасан.” хэмээн ярьсан байна.

Галын улмаас нийт 84 хүн хохирсон ба тэдгээрээс 37 нь амиа алдсан байна. 47 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба сураггүй алга бологсдын тоо 64 хэвээр байна.

Нурангин доогуур ч олон арван хүн байх магадлалтай гэж үзэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top