x

Фан Бинбинд татвараас зугтсан хэргээр $129 саяын торгууль оноожээ

Сүүлийн хэдэн сарын турш олны нүдэнд үзэгдээгүй, баривчлагдсан байж магадгүй гэгдэж байсан Хятадын кино од Фан Бинбинд их хэмжээний мөнгөн торгууль оноосныг Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Жүжигчин бүсгүй болон түүнтэй холбоотой компаниудад нийт 883 сая юаний ($129 сая) торгуулийг Жяньсү мужийн татварын алба оноосон байна.

Шалгалтын үр дүнд Фан Бинбин 255 сая юаний төлбөл зохих ёстой татвараас зугтсан нь ил болжээ.

Одоо 36 настай Фан Бинбин бол Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд “X-Men: Days of Future Past” кинонд тоглож дэлхийд танигдсан юм.

Тэр бас Мерседес Бенц, Cartier брэндүүдийн Хятад дахь нүүр царай болдог. Жүжигчин бүсгүй арванхоёрдугаар сарын 31-ний дотор торгуулиа төлбөл түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн нөхцөл тавьжээ.

Тэр хувийн сошиал хуудсандаа “Бүх хүнээс би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Олны танил хүнийхээ хувьд би хууль дүрмийг сахиж, нийгэмд үлгэр жишээ болох ёстой. Коммунист нам, төрийн зөв бодлогогүйгээр, ард түмний хайр хүндлэлгүйгээр Фан Бинбин хэн ч биш билээ” гэж бичсэн байна.

Фан Бинбинийг ийнхүү хатуу шийтгэснээр Хятадын эрх баригчид тус улсын энтертайнмент салбарынхны нуусан татварыг ил болгох зорилт тавьжээ.

Нийт урлаг, соёлын одод энэ оныг дуусахаас өмнө нуусан татвараа сайн дураар төлөх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард Фан Бинбиний татвараас зугтахын тулд кино студитэй байгуулсан давхар гэрээг Хятадын хэвлэлүүд ил болгосон нь томоохон дуулиан дэгдээсэн юм.

Долдугаар сарын эхээр тэр хамгийн сүүлд олны өмнө ил гарч, тэр цагаас хойш сураггүй болоод байв. Энэ хугацаанд түүний сошиал хуудсууд ч бүрэн зогссон юм. Жүжигчнийг баривчлагдсан байх гэсэн яриа тархаад байв.

Форбс сэтгүүл Фан Бинбинийг 2017 оны Хятадын хамгийн өндөр орлоготой одоор зарлаж, жилийн орлогыг нь 300 сая юань ($43 сая) гэж тодорхойлж байжээ.

Тэр одоо удахгүй дэлгэцэнд гарах Холливүүдийн “355” кинонд Жессика Чэстэйн, Пенелопа Круз нарын хамт тоглож байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 24 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 26 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 28 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 29 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 30 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 33 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 35 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top