x

Авилгатай тэмцэх Хятадын арга барил

Буудан алснаар авилгыг ялахгүй л дээ. Гэхдээ түр зуурын энэ арга нь үнэхээр чухал байна. 2012 онд Си Жиньпинь засгийн эрхэнд гарснаар эхлүүлсэн авилгын эсрэг бүх нийтийн кампанит ажил болох “Бар, ялааны эсрэг тэмцэл” үргэлжилсээр байна. Энэ зургаан жилийн хугацаанд Бээжин нэг сая 300 мянган түшмэл, эдний дотор сайд байсан 76 хүнийг мөрдөн шалгажээ.

Си дарга түүний багийг шүүмжлэгчид “тэд хувийн тооцоо бодож байна” гэдэг ч Хятадын удирдлагууд болохоор авилгатай хэрхэн тэмцэхээс намын засаглалыг хэрхэн хамгаалах нь шалтгаална гэдэгт итгэлтэй байна.

Хахууль авагчдын нууц шорон

Хятадад төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэгтэй намын сахилгын комисс, хянан шалгах үндэсний хороо гэсэн хоёр байгууллага тэмцэж байна. Авилгын эсрэг кампанит ажил эхэлсэн эхний нэг жилд санаачлагыг намын хяналтын байгууллага гартаа авч байлаа. Эндээс “Шуангуй” нэртэй ажиллагаа эхлүүлж сэжигтнүүдийг хэргээ сайн дураараа хүлээтэл нь шоронд хорьж эхэлсэн юм. Хүний эрхийг хамгаалагчдын баталж байгаагаар бол ийм албан тушаалтнуудыг зургаан сар хүртэл хугацаагаар хорьж байхад ар гэрийнхэн нь ч тэднийг хаана байгааг мэддэггүй байжээ. Авилгачдыг шүүхийн өмнө авчрахын тулд бүх дэлхийгээр эрэн сурвалжилж эхлэв.

Зөвхөн 2014-2016 онд гэхэд л БНХАУ “Үнэгний ав” кампанит ажлын хүрээнд дэлхийн 90 орноос 2566 авилгачаа эргүүлэн авчирч тэдний завшсан хөрөнгөнөөс нийтдээ 8,6 тэрбум юань буюу 1,25 тэрбум долларыг улсын санд хураан авчээ. Эдний 410 нь ХКН-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байна.  Өндөр албаныхнаас гадна тэдний төрөл саданг ч бас шалгаж, гадаадаас эргүүлэн авчирч байна. Эдний дотор БНХАУ-ын дэд дарга байсан Зэн Цинхуны дүү, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Лю Юньшаны бэр, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаолигийн хүргэн, Бүх хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх хорооны дарга байсан Зя Цинлиний ач охин, Олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Кя Чуньваны охин байна.

Өнгөрсөн хавраас “шуангуй”-г арай зөөллөсөн ч сэжигтнүүдийн тоо өссөөр л байна. Си Жиньпиний байгуулсан хяналтын хороо нь намын гишүүн бус албан хаагчдыг шалгадаг байна. Сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн байгууллагуудын албан тушаалтнуудыг шалгах авилгын эсрэг шинэ бүтэц бий болголоо. Энэ байгууллага Бээжингийн хүн амын таван хувь болох сая орчим хүнийг хянаж эхлэх нь тэр.

Мэдээж хууль хяналтынхан төсвийн эрх захирагчдыг илүүтэй ажиглаж байна. Эндээс хятад дахь авилгын гол хэлбэр нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, элдэв шагнал урамшуулал хэлбэрээр үрэн таран хийх явдал байв. Хоёрдугаарт нь “бэлэг” хэмээх хээл хахууль.

Авилгатай тэмцэгчид юун түрүүнд улсын өмчийг, ялангуяа тээврийн хэрэгслийг хувийн  зорилгоор хууль бусаар ашиглахад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Хулгайлсан, үрэн таран хийсэн бол шууд бууд

Си Жиньпинээс өмнө Хятадын засаг захиргаа авилгачдыг олон нийтийн өмнө шийтгэж байлаа. БНХАУ-ын Эрүүгийн хуульд цаазаар авах 45 зүйл анги бий. Ху Жиньтао, Зян Зэминий үед Хятадад цаазаар авах явдал хэвийн зүйл байсан л даа. 2011 онд гэхэд л Ханжоу хотын даргын орлогч Сю Маюн, Сюжой хотын даргын орлогч Зян Женце нарыг цаазаар авах ялаар шийтгэж байлаа.

Си Жиньпиний засаглалын зургаан жилд Хятадын албан тушаалтнууд өөр аргаар тэмцэж байна. Ганцхан Люйлян хотын даргын орлогч Жан Жуншаныг л 160 сая долларын авлига авсных нь төлөө цаазалсан юм. Харамсалтай нь цаазын ял багассанаар авлигын хэрэг геометрийн прогрессоор өсөх нь тэр. Ингээд эх баригчид алдаагаа засч 463 мянган ам доллараас дээш үйлдэлтэй этгээдийг цаазаар авах хуулийг 2016 онд гаргажээ.

Авилгатай тэмцэх ажлыг дагаад Хятадын албан тушаалтнуудын ажил хэргийн байдалд ч өөрчлөлт орж байна. Си Жиньпиний үед даруу байх явдал “моод” боллоо. Ёслолын хүлээн авалт, албаны үнэтэй тансаг машин, хаалттай үзвэр үйлчилгээ гэх мэтийг хориглов. Си дарга ч өөрөө улс орноороо явахдаа лимузин биш энгийн микро автобусаар явж байна.

Хятадын оршуулгын зан үйл ч уламжлалаасаа татгалзаж, хэт үрэлгэн байдлаас салж байна. Эх оронч үзэл нь албан тушаалтнуудад шинэ шаардлага тавих болж, төрөл садан нь баруунд байнга амьдардаг хүн бол албан тушаал ахих боломжгүй болж байна.

Загасны гэдсэнд нуусан мөнгө

Хятадын авилгатай тэмцэгчид амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томъёлолтой болжээ. “Бар” гэвэл намын томчуул, “Үнэг” гэвэл мөнгөө гадаадад нуусан зальтнууд, “Ялаа” гэвэл багахан хэмжээний хахууль авдаг жижиг гарууд байх жишээтэй.

“Үнэг”-нүүд нийгмийн анхаарлдын төвд байна. Албан ёсны мэдээгээр 1990-2000 онд нийт 16 мянга орчим албан тушаалтан улсын сангаас 87 тэрбум ам доллар завшаад Хятадыг орхин гадаадад гарчээ. Тэд өнөөдөр барууны орнууд, Япон, Тайландад сураг нь дуулдаж байна. Бээжин өнөөдөр энэ их хөрөнгийг эргүүлэн авчрах гэж янз бүрийн ажил зохиож байна.

Зальт “үнэг”-нүүдийг бодвол жижиг “ялаа”-нууд, өөртөө итгэлтэй “бар”-ууд нууц данс энэ тэр байхгүй. Тэд хулгайлсан хөрөнгөө өөртөө байлгадаг. Эд бол намын томчуул. Энэ 2018 онд хоёр ч тохиолдол шуугиан тарьсан. Нүүрсний аж үйлдвэрлэлийн дэд сайд гэртээ 33 сая евро хадгалж байсан бол Тянжин тойргийн тэргүүний орлогч хөлдөөсөн загасан дотор үнэт эдлэлээ нуусан байсан нь илэрсэн.

Хулгайч албан тушаалтнууд олон нийтийн соёлын дүр боллоо. “Ард түмний нэрийн өмнөөс” гэх нэрд гарсан цувралд ер бусын хүнд сурталтан Жао Дэхан мөрдөн байцаагчдын өмнө хэрхэн жүжиглэж байгааг харуулна. Бага дэвсгэртийн сая сая юань хулгайлсан гэмт этгээдүүд мөнгөө хананд, хөргөгчинд, гудсандаа нууна, даанч гурав дахь оролдлогоороо илчлэгдэнэ.

Улаан гараараа авилга авсан Жао ядуу зүдүү өссөн хэмээн жүжиглэдэг бол мөрдөн байцаагч нь түүнийг авилгач, “ард түмнээс урвасан”, буруугаа хүлээхгүй байна гэдэг.

Луу нь барсуудыг агнаж байна

Бээжингийн хувьд авилгатай ийн тэмцэж байгаа нь улс орондоо нийгмийн бухимдлыг намжаах үр дүнтэй арга болж байна. Хятад баян ядуугийн ялгаагаараа дэлхийд дээгүүрт орно. Бизнесийнхэн түргэн баяжсан бол намд хүнд суртал гайгүй байх байсан гэж олон хүн итгэдэг. Олон түмний хилэн өндөр тушаалын коммунистууд руу чиглэж байгаа ч тэд өөрсдийгөө хамгаалсаар.

Си Жинпиний өмнөх удирдагч, Ху Жиньтао энэ талаар шууд хэлж байжээ. Тэр “Бид авилгын асуудлыг шийдэхгүй бол энэ өт хорхой коммунист хөдөлгөөнд хортой үр дагавар авчирна. Магадгүй энэ намыг уналтад оруулна шүү” гэж ХКН-ын XYIII  их хурал дээр хэлж байжээ. Си Жиньпинийг засгийн эрхэнд гарч ирсний эхний нэг сард л гэхэд улс орондоо хамгийн нэр нөлөөтэй хүний нэг, Чунчиний намын байгууллагын удирдагч Бо Силайг баривчилсан юм. Түүний араас ХКН-ын Төв хорооны гишүүн Жой Юнкан, генерал Жан Ян, Улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн Сунь Жэнцай нарыг шоронд илгээлээ.

Гэсэн ч авилгын хэрэг улам нэмэгдэж байгаа талаар эрх баригчид жил бүр мэдээлдэг боллоо. Саявтар Бээжингээс хойхно байдаг, албан тушаалтнуудад зориулсан А зэрэглэлийн “Циньчен” шорон дүүрсэн гэсэн мэдээг олон нийт олж мэдлээ. Уулзалтын байр хүрэлцэхгүйгээс хоригдогсод ар гэрийнхэнтэйгээ уулзахаас татгалзах болсон гэнэ.

Намын хүнд сурталтнуудыг ийн мөрдөн шалгаж байгаа нь улс төрийн сэдэлтэй гэж хэлэх хүн бий. Нийгмийн ухааны улсын их сургуулийн профессор Алексей Маслов РИА Новости агентлагт яриа өгөхдөө дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. “Өнгөрсөн 10 жилийн эхээр намын удирдлага бизнес схемд илүүтэй анхаарч байсан. Хүмүүсийг зайлуулахын тулд авилгачаар дуудан буруутгаж байна гэх боловч баривчлагдагсад бол үнэхээр л авилгачид байхгүй юу” гэж Маслов хэлж байна.

Түүнийхээр бол Си Жинпиний дэргэд авилгатай тэмцэх бүхэл бүтэн тогтолцоо байна. “Ху Жиньтаогийн үед гэмт албан тушаалтнуудыг олон нийтийн өмнө, заримдаа бүр телевизээр үзүүлэн цаазалж байсан. Сигийн засаглалын үед арай өөрөөр, авилгын бүхэл бүтэн омгийг үндсээр нь тас цохиж байна. Үүний нэг тод жишээ бол Чунчиний хэрэг гэж дорно дахиныг судлаач хэлж байна.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 4 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 6 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 8 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 9 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 10 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 14 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 15 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top