x

ОУВС-гийн ахлах эдийн засагчаар анх удаа эмэгтэй мэргэжилтэн томилогджээ

Харвардын профессор Гита Гопинатыг Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчаар томилжээ. Тэрбээр энэ албан тушаалд томилогдож буй анхны эмэгтэй мэргэжилтэн юм.

Профессор Гопинат өмнөх мэргэжилтэн Маурис Обстфэлдийн ажлыг авч байгаа бөгөөд тэрбээр энэ оны төгсгөлд тэтгэвэрт гарахаа мэдэгдээд байгаа юм. Энэ албан тушаалд очсоноор дэлхий даяар улс орнуудын дотоод эдийн засгаа хамгаалах оролдлого болон технологийн нөлөөтэй ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх гэхчлэн олон сорилт Гита Гопиатыг хүлээж байна.

“Гита бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг эдийн засагч бөгөөд академик үйл ажиллагаа, олон улсын харилцааны үлэмж туршлага, оюун санааны манлайллаараа хэдийнэ танигдсан хүн” гэдгийг ОУВС-гийн захирал Кристин Лагард мэдэгдэлдээ онцолжээ.

Гопинат нь Харвардын их сургуулийн Олон улс судлал, Эдийн засгийн профессор юм. Тэрбээр “American Economic Review”-ийн дэд редактор бөгөөд Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын санхүү, макроэкономиксийн хөтөлбөрийн дэд захирал юм.

Түүнчлэн ОУВС-гийн ахлах эдийн засагч байсан Кэнэт Рогоффтой мөн хамтарч Олон улсын эдийн засгийн гарын авлагыг эрхлэн гаргаж байжээ. Цаашлаад валют арилжаа, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын эдийн засгийн хямрал, мөнгөний бодлого гэхчлэн олон сэдвээр 40 орчим өгүүлэл нийтлүүлсэн судлаач аж.

Гопинат нь Энэтхэгт төрж, өссөн бөгөөд одоо АНУ-ын иргэн. Тэрбээр 2001 онд Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 16 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 18 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 21 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 21 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 22 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 26 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 27 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top