Фэйсбүүк сүлжээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 50 сая гаруй хэрэглэгчдийн мэдээллийг сонгуулийн сурталчилгааны компанид алдсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Үүний улмаас фэйсбүүкийн зах зээл дээрх үнэлгээ 60 тэрбум ам.доллараар буурч, олон улсын хэрэглэгчдийн итгэлийг алдаад байгаа.
Тэгвэл тус сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдээлэл алдагдсанд уучлал хүсэн олон улсын тэргүүлэгч хэвлэлүүдээр дамжуулан хүлцэл өчжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсанд энэ тухай мэдээлэл оруулаагүй бөгөөд цахим сүлжээний хэрэглэгчдээс хэвлэлээр дамжуулан уучлал гуйсан нь олон нийтийг багагүй гайхшруулаад байна.
Уг захидалд тэрээр их сургуулийн судлаачдын бүтээсэн сонжооны аппликейшн мэдээлэл алдагдахад хүргэснийг дурдаад ахин ийм алдаа гаргахгүй байхыг хичээн ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн энэ төрлийн мэдээлэл алдагдах боломжтой хуурамч аппликейшн илэрвэл фэйсбүүк сүлжээнээс даруй мэдээлэх болно гэжээ.
Эх сурвалж: Theverge.com