x

Фэйсбүүк 50 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудад алджээ

Фэйсбүүк сүлжээний “View As” нэртэй үйлдлийг ашиглан бусдын хуудсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь хулгайлж байсныг илрүүлж, зассанаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн профайлыг бусад хүмүүст яаж харагдаж байгааг шалгах зориулалттай.

 

Үүнийг ашиглан хакерууд бусад хүмүүсийн дижитал түлхүүрийг олж авч байжээ. Фэйсбүүк хуудсандаа хандах бүрт дахин дахин нэвтрэлгүй (логин), байнга нээлттэй байлгахад энэхүү дижитал түлхүүр ашиглагддаг.

Энэ түлхүүрийг олж авснаар хакерууд хүмүүсийн олон нийтэд ил болгоогүй хувийн мэдээллүүдийг олж авч байжээ.

Уг халдлагад 50 сая орчим хүн өртсөн байна.

“Халдлагад өртсөн экаунтуудын мэдээллийг буруу зорилгоор ашигласан эсэхийг бид одоогоор мэдээгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн шалгаж, илрүүлсэн зүйлсээ тухай бүрт нь мэдээлэх болно” гэж Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн хуудсанд мэдээлжээ.

Өртсөн 50 сая хэрэглэгчийн дижитал түлхүүрийг дахин шинэчлэхийн тулд өчигдөр буюу Баасан гарагт лог аут хийлгэж, дахин нэвтрүүлсэн байна.

Энэ удаагийн алдаа 2017 оны долдугаар сард Фэйсбүүкийн видео оруулах үйлдлийг шинэчлэн сайжруулах үеэр бий болсон ажээ.

Улмаар 2018 оны есдүгээр сарын дундуур тус компанийн мэргэжилтнүүд ийм алдаа үүссэн байж магадгүй талаар сэжиг авч, шалгаж эхэлсэн байна.

Есдүгээр сарын 25-нд алдаагаа олж, 27-ны өдөр засварлаад өчигдөр олон нийтэд зарласан нь энэ ажээ.

“Бид манай хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах гэсэн халдлагатай дэлхийн өнцөг булан бүрт, байнга тулгарч байна. Ийм эрсдлээс сэргийлэх програмын багаж хэрэгслийг бий болгох нь бидний тэргүүн зорилт болж байна” хэмээн Марк Зукербэрг мэдэгдэлдээ бичсэн байна.

Эх сурвалж: Quartz

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 24 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 26 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 29 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 29 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 30 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 34 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 35 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top