Баасан гаригт Индонезийн Сулевиси арлын Палу хотод 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж цунами болсны улмаас 384 хүн амиа алдаж, 540 гаруй хүн гэмтээд байна.
Индонезийн гамшгийн агентлагийн төлөөлөгч “Цунами болсны улмаас олон цогцос далайн эрэг дагуу олдсон. Гэсэн ч амиа алдагсдын тоо эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Цунами болох үеэр иргэд далайн эрэг дээр тус тусын ажлаа хийж байсан тул зугтаж амжилгүй хохирогч болсон” талаар мэдээлжээ.
Зарим иргэд далайн давалгаанаас зугтхын тулд 6 метр модонд авирч амьд үлдсэн гэнэ.
Байшин барилгууд нуран унаж, цахилгаан холбоо тасарч, Палу хотын нисэх онгоцны буудал хаажээ. Тус хотын төв эмнэлэг нуран унасан тул гэмтсэн иргэд гадаа хэвтэн эмчлүүлж байна.
Мөн долдугаар сард Индонезийн Ломбок аралд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: BBC