Малайз Улсын Авлигын эсрэг хороо Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эхнэр Росмах Мансорын хэргийг шалгаж дуусаад Прокурорын ерөнхий газар руу шилжүүлсэн байна.
Авлигын эсрэг хорооны дарга Мохд Шукри Абдулл “Бид зөвхөн мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Росмахийг яллах эсэх нь Прокурорын газрын эрх мэдлийн асуудал” хэмээн мэдэгджээ.
Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Росмахийг мөнгө угаах зэрэг 20 гаруй үйлдэлд ял сонсоно хэмээн таамаглаж байна. Зургаадугаар сард тэрбээр Авлигын эсрэг хороонд дөрвөн цаг гаруй мэдүүлэг өгсөн бөгөөд түүний нөхөр Нажибийн хувийн банкны дансанд орсон 10.6 сая ам.долларын сэжигтэй гүйлгээний талаар мөрдөгч нар тодруулжээ.