Аэрофлот компани бизнест тулгарч буй саад бэрхшээлүүдийн нэг болох авлигын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Уулзалтад Ерөнхий прокурорын ажлын алба, хувийн хэвшлийн төлөөлөл, агаарын тээврийн компанийн удирдах албан тушаалтнууд оролцжээ.
Хэлэлцүүлэгт оролцсон Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Александр Русецкий хэлэхдээ “Аэрофлот компанийн санаачилж буй энэ арга хэмжээ маш зөв хэлбэрээр явагдаж байна. ОХУ-ын Авлигатай тэмцэх хуульд олон улсын сайн туршлагыг тусгасан, өндөр түвшний бус хэдий ч ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулж, тодорхой зохион байгуулалтад оруулах шаардлагатай байна” гэжээ.
Харин Аэрофлот компанийн Хууль, өмчийн газрын дарга Владимир Александр “Уг арга хэмжээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн баталсан 2018-2020 оны Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд явуулж байна. Манай компани үйл ажиллагаандаа уг асуудлыг онцгойлон анхаарч ажилладаг. Хамтын ажиллагааны ил тод байдал болон санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулснаар тогтвортой байдал хангагдахаас гадна агаарын хөлгийн аюулгүй байдал хангагдана гэж бид үздэг” гэсэн байна.Төгсгөлд нь тэрээр манай компани авлигыг үл тэвчих явдлыг цаашид үргэлжүүлэн явуулж, бизнесийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх чиглэлийн арга хэмжээг идэвхтэй, тогтмол хэрэгжүүлэх болно гэж нэмж хэлсэн байна.