x

Малайзын экс ерөнхий сайдыг хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна

Төрийн өмчит “1MDB” сангийн хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдон, шалгагдаж буй Малайзын экс ерөнхий сайд Наджиб Разакыг 25 гэмт үйлдэлд буруутган, дахин баривчилсан байна.

Тухайлбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчит “1MDB” сангийн 15,5 сая ам.доллар завшсантай холбоотой 4 үйлдэл, их хэмжээний мөнгө угаасантай холбоотой 21 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Экс ерөнхий сайд төрийн өмчит сангийн хэргээр өнгөрсөн 7-р сард баривчлагдаад удалгүй батлан даалтад гараад байсан боловч өнгөрсөн лхагва гарагт Малайз улсын Авлигын эсрэг хороо түүнийг дахин баривчилсан байна. Ийнхүү түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх 25 гэмт үйлдэлд буруутгажээ.

Төрийн өмчит сангаас хөрөнгө завшсан гэх асуудлаар хэрэг үүсгэн 2015-2016 онд түүнийг шалгаж байсан бөгөөд уг сангийн үйл ажиллагаа явуулдаг байсан Малайз, Сингапур, Хонг Конг, АНУ, АНЭУ, Швейцарь, Люксембург, Австрали болон бусад улс орнуудын эрх бүхий байгууллагууд шалгалт явуулж байгаа юм байна.

Наджиб Разак болон түүний Засгийн газрын гишүүд, гэр бүлийн гишүүдийг хэрэгт холбогдуулан шалгаж, заримыг нь баривчилжээ. Малайз улсаас оргон зайлсан зарим хүнийг олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна. Эрх бүхий байгууллага экс ерөнхий сайдын данснаас гүйлгээ хүлээн авсан 50 хүнийг байцаажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 15 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 17 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 19 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 20 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 21 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 24 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 25 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top