x

Ким Жон Ун: Цөмийн зэвсэггүй Солонгос болох цаг хол биш байна

Хоёр ээлжийн яриа хэлэлцээр хийсний дараа хоёр Солонгосын удирдагчид хамтарсан мэдэгдэл хийж, ямар тохиролцоонд хүрснээ зарлажээ.

Пёньяны Пэкхвавон ёслол хүндэтгэлийн ордонд үг хэлэхдээ Ким Жон Ун “Би Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инд энэ онд багтаан Сөүл хотод айлчилна гэж амлалаа” гэж хэлсэн нь гэнэтийн мэдээ байлаа.

Түүнтэй зэрэгцэж зогссон Мүүн Жэ Ин “Бид Солонгосын хойгийг дайны аюулаас ангижруулахаар тохиролцлоо. Солонгосын хойгоос дайн дажны бүх эх үүсвэрийг зайлуулна. Бас бид анх удаагаа цөмийн зэвсгээс салах тусгай алхмуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Цөмийн зэвсэггүй Солонгос болох цаг хол биш байна” гэж мэдэгджээ.

Тусгай алхмууд гэдэгт нь Ёнбён дахь цөмийн байгууламжийг хаах, Дончанри дахь пуужингийн туршилтын байгууламжийг хаах арга хэмжээнүүд багтаж байгааг Сөүлийн төлөөлөгч сүүлд баталсан байна.

Үүнээс гадна хил дамнасан төмөр зам, авто замыг энэ онд багтаан нээх, хоёр Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэрийн комплексийн үйл ажиллагааг сэргээх, Кюмган уулын аялал жуулчлалын төвийн ажиллагааг сэргээх тохиролцоонд хүрчээ.

Мөн Солонгосын дайны үеэр хагацаж, салсан иргэдийг уулзуулах ажлыг ойрын үед байнгын ажиллагаа болгохоор тохирсон байна.

Хоёр удирдагчийн үзэглэсэн баримт бичгийг Пёньяны Энхийн Гэрээ хэмээн нэрлэжээ. Ким Жон Ун “Өнөөдрийн байгуулсан Пёньяны гэрээ нь хоёр Солонгосын харилцааг шинэ түвшинд гаргах болно” хэмээн зарлажээ.

Тэдний дараа хоёр талын батлан хамгаалахын сайд нар баримт бичигт гарын үсэг зурж, солилцсон байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнөөдөр айлчлалаа дуусгана.

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 25 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 28 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 28 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 29 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 33 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 34 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top