x

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоолоо

Жилд 650 орчим тэрбум америк долларын худалдаа хийдэг дэлхийн тэргүүлэх эдийн засгууд болох Америк Хятад хоёр худалдааны салбарт дайн өрнүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш өрнөж байгаа худалдааны салбарын хатуу бодлого өнөөдөр ч хоёр орны хооронд эрчимтэй явж байна. Үүний илрэл бол АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтоож байгаагаа зарлалаа. Энэ шийдвэр ирэх Даваа гаригт буюу энэ сарын 24-нөө эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр, АНУ үндсэндээ худалдааны талбар дахь 3 дахь шатны тэмцэлд шилжлээ гэж шинжээчид харж байна.

Вашингтон, Хятадын бараан импортын татвар тогтоосны хариуд Бээжин ч мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин, энэ удаа Америкийн эсрэг Хятад ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид тун удахгүй болох 2 орны худалдааны маргаанаа шийдвэрлэх шинэ хэлэлцээ хийх тухай тохиролцооноосоо татгалзаж магадгүй гэж таамаглаж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том эдийн засгийн хооронд өрнөж байгаа худалдааны дайн Трампын засаг захиргаанаас зарласан худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах бодлогоос улбаатай. Вашингтон Хятадтай хийж байгаа худалдаа шударга бус байна Америк хэтэрхий их алдагдалтай худалдаа хийж байна гэж үзээд тэнцвэргүй байдлыг арилгахын тулд татварын арга дотоод зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.

Улмаар Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар тогтоож Хятадыг оюуны өмчийн болон технологийн санаа хулгайлахаа зогсоо гэсэн шаардлага тавьж байгаа юм. Харин, шаардлагыг нь Хятадын талаас хүлээж авахгүй байна гэдэг үндэслэлээр худалдааны дайнаа ийнхүү үргэлжлүүлж 3 дахь шатандаа шилжлээ гэж шинжээчид АНУ-ын шийдвэрийг харж байна.

Харин Хятад улсын хувьд ямар ч улс оронтой олон улсын хууль дүрмийн хүрээнд худалдаа эрхэлж байгаагаас биш шударга бус худалдаа хийгээгүй мөн ямар ч орны оюуны өмчийг зөрчөөгүй гэдэг байр суурьтай байж Вашингтоны худалдааны бодлогын хариуд яг адил зарчмаар ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 19 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 21 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 23 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 24 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 25 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 30 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top