2007 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Мун Хён Умардын нийслэл Пхеньян хотноо айлчлалснаас хойш 11 дараа ерөнхийлөгч Мун Жэ Ин дахин Пхеньянд хөл тавилаа.
Үүнээс өмнө Сөүл, Пхеньяны удирдагчид хоёр Солонгосын завсрын бүс болох Панмунжомд хоёр удаа нүүр тулсан уулзалт хийж байжээ.
Өнөөдөр эхэлж байгаа Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь албаны түвшинд болж байгаа гурав дахь удаагийн уулзалт. Талууд Пхеньянд хийж байгаа энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр үе шат бүхий яриа хэлэлцээр явуулж, соёл урлагийн нэгдсэн арга хэмжээнд оролцон, Ким Чен Ун хүндэт зочиндоо зориулан хүндэтгэлийн зоог барина.
Гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр улсын харилцааг сайжруулах, Солонгосын хойгийн бүсийг цөмийн зэвсэггүй бүс болгох, бүс нутаг дахь цэрэг дайны байдлыг намжаах, Панмунжомын энхтайвны тунхаг бичгийг ажил хэрэг болгох гэхчлэн маш шахуу, ажил хэрэгч хөтөлбөрийн дагуу хамтарсан яриа хэлэлцээр явуулахаар төлөвлөж байна.
Өмнөд Солонгосын тэргүүнийг дагалдан яваа тэргүүн хатагтай Ким Жон Сукийн хувьд тэрээр Умард Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Чу-гийн хамтаар хүүхдийн эмнэлэг болон нэгдсэн консерваториор зочилно.
Айчлалын хоёр дахь өдөр Мун Жэ Ин, Ким Чен Ун нар албаны яриа хэлэлцээрүүдээс гадна соёл урлагийн арга хэмжээнд оролцож, “Мансудэ” дахь пионер сурагчдын ордонд зочлохоор төлөвлөж байна.
Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд уулзалт ирэх пүрэв гарагт буюу 9-р сарын 20-нд өндөрлөнө.