x

Өнөөдөр хоёр Солонгосын тэргүүн нар уулзана

Он гарсаар хоёр Солонгосын тэргүүнүүд  гурав дахь удаагаа нүүр тулан уулзах гэж байна.

Өмнө нь энэ оны 4 болон 5-р сард хоёр улсын хилийн бүсэд болсон бол, гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо болно. Энэ удаагийн ажлын айлчлалын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг голчлон хэлэлцэх аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ины БНАСАУ-д хийх айлчлалын талаар Хөх Ордонд мэдээлэл хийжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны төлөөлөгч Им Жон Сок “Саяхныг хүртэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудал зөвхөн Хойд Солонгос болон Америкийн Нэгдсэн улс хоорондын асуудал байсан. Одоо тус асуудал голлох байр суурь эзэлж байна. Энэ асуудлыг зүгээр ажлын уулзалтаар хэлэлцэх боломжгүй. Ажлын уулзалтаар хэлэлцсэн ч, аливаа гэрээ хэлцэл байгуулах боломжгүй” гэдгийг тэмдэглэлээ.

Ингэснээр Хөх ордны тэргүүний энэ удаагийн Пхеньянд хийх ажлын айлчлалын хүрээнд бүс нутгийн цөмийн зэвсгээс ангижруулах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүй гэдгийг илэрхийлсэн юм.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо 18-20-ны өдрүүдэд болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин шууд нислэгээр Пхеньян хотноо хүрэлцэх очих гэнэ. Yonhap агентлагийн мэдээлснээр, Samsung Electronics, Hyundai Motor Group, SK Group болон LG Group зэрэг Өмнөд Солонгосын томоохон компани, корпорацийн төлөөлөгчид, улстөр, урлаг, спорт, соёлын салбарын нийт 52 хүнтэй баг оролцох аж.

Ням гарагт Өмнөд Солонгосын төрийн алба хаагчид, сэтгүүлчид, туслах ажилтан нийлсэн 93 хүнээс бүрдсэн баг уулзалтын бэлтгэл хангахаар Пхеньяныг зорьсон.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт энэ оны 4-р сарын 27-нд хоёр улсын хилийн Панмунжом хотод болсон. Эхний уулзалтаас нэг сарын дараа мөн л хилийн бүсэд хоёр дахь удаагаа уулзаж, хоёр улс хоорондын харилцааг тогтмолжуулахаар тохиролцсон юм. Ингэснээр гурав дахь удаагийн уулзалтаас өмнө өнгөрсөн долоо хоногт хоёр улсын хилийн Кэсон хотноо “Зохицуулах товчоо” нээгдэж, Хойд болон Өмнөд Солонгос улс тогтмол харилцаа холбоотой болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 21 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 23 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 25 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 26 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 27 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 31 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 32 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top