x

Япончууд Путины энхийн гэрээ байгуулах саналыг ойшоохгүй байна

Саяхан болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд багтаж, ямар нэг нөхцөлгүйгээр энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайдад гэнэт тавьсан билээ.

Путины саналд сөрөг хариу өгвөл Токио-Москвагийн цаашдын яриа хэлэлцээрт саад болох тул Японы засгийн газар үүнд болгоомжтой хандаж байна.

Харин сөрөг хүчнүүд, Абэгийн өрсөлдөгчид Оросын ерөнхийлөгчийн саналаас татгалзахыг уриалж эхэлжээ. Япон улс зөвхөн маргаантай дөрвөн арлын асуудлыг шийдсэний дараа дэлхийн хоёрдугаар дайныг дууссанаас хойш яригдаж байгаа энхийн гэрээг байгуулах байр суурьтай байгаа юм.

Японд “Хойд газар нутаг”, Орост “Өмнөд Курилын арлууд” гэдэг дөрвөн арлыг дайны төгсгөлд ЗХУ-ын цэрэг булаан эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Одоо Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд Абэтай өрсөлдөж байгаа Шигерү Ишиба ерөнхий сайдыг Японы байр суурь хэвээр байгааг харуулж, Путинд хатуу хариулт өгөх хэрэгтэй гэж хэвлэлд ярьжээ.

Японы Коммунист Намын дарга Казуо Ший “Абэ энэ асуудалд хатуу байр суурьгүй явж ирснээс дипломат цохилт амслаа” гэж мэдэгдсэн байна.

Абэ Оросоос ирснийхээ дараа засгийн газарт эвссэн Комейто намын дарга Нацуо Ямагучитай уулзахдаа энэ саналыг “энхийн гэрээ байгуулах Путины хүсэл сонирхлын илэрхийлэл төдий” гэж харж байгаагаа ярьсан гэнэ.

Шинзо Абэ Хойд газар нутгийн асуудлыг шийдэх хүртэл энхийн гэрээ байгуулахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг энэ үеэр баталсныг Ямагучи хэвлэлд ярьжээ.

Мөн тэр өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга “Манай байр суурийг Оросын тал сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэгвэл Ханой хотод олон улсын хуралд сууж байгаа Японы гадаад хэргийн сайд Таро Коно “энхийн гэрээ байгуулах ямар ч оролдлогыг шүүмжлэх нь зохисгүй хэрэг” гэж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Абэ, Путин нар нийтдээ 22 удаа уулзсан ч газар нутгийн маргааны асуудалд дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа.

Одоо Японы засгийн газар ацан шалаанд ороод байна. Путины саналд татгалзсан хариу өгч харилцаагаа муутгах, эсвэл Абэгийн нэр хүнд дотооддоо унах хоёр аюулын дунд ороод байгаа юм.

Удирдагчд 2016 онд Японд уулзахдаа маргаантай дөрвөн арал дээр эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Харин сая Путины тавьсан санал нь Оросын тал Японоос илүү их хамтын ажиллагаа хүсэж байгаагийн илрэл байж магадгүй гэж үзэж байна.

Японы сөрөг хүчнүүдийн нэг болох Ардын Ардчилсан Намын тэргүүн Юйчиро Тамаки “Япон, Оросын хооронд болсон 22 удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүн чухам юу байваа гэдэг асуудал эндээс урган гарч ирж байна” хэмээн Абэгийн гадаад бодлогыг хатуу шүүмжилжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 20 цаг 8 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 20 цаг 10 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 20 цаг 13 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 20 цаг 14 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 20 цаг 14 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 20 цаг 18 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 20 цаг 19 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top