Их Британийн Глостершир мужид нэгэн өвөрмөц тэмцээн болдог аж. Энд хэн хамгийн богино хугацаанд сонгино идэх вэ гэсэн тэмцээн юм.
Энэхүү өвөрмөц содон тэмцээнийг Англичууд энэ жил 23 дахь удаагаа явуулсан байна. Английн Глостерширт жил бүр сонгинын баяр хийж, энэ үеэр хэн хамгийн богино хугацаанд сонгино идэж дуусгах вэ гэсэн тэмцээн явуулдаг аж. Энэ жилийн тэмцээнд Алекс Навари гэх хүн эрчүүдийн дундах тэмцээнд сонгиныг ердөө 45 секундэд идэж түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Лур Эквилуз гэх бүсгүй тэргүүлжээ.