АНУ-д нохой, муур гэсэн гэрийн тэжээмэл амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль баталлаа. “Нохой, муурыг хүнсэнд хориглох зорилгоор үржүүлэх, худалдахыг энэ хуулиар хоригложээ” гэж CBS News мэдээлжээ.
Хууль зөрчсөн этгээдийг торгох дээд хэмжээ 5000 доллар гэнэ. Хуулийг санаачлагчдын нэг Верн Бьюкенен “Би энэ хуулийг батлалцсанаараа бахархаж байна. АНУ-ын 44 мужид ийм хууль байгаагүй. Калифорни, Жоржиа, Мичиган, Нью-Йорк, Виржин, Хавайд л нохой муурыг хүнсэнд хэрэглэхийг бүрэн хориглосон байлаа” гэж мэдэгджээ. Гэхдээ шинэ хуулинд уугуул иргэд болох индиануудад шашин, мөргөлийн зан үйлд зориулан нохой, муур хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Энэ сарын 12-нд Вьетнамын нийслэл Ханой хотын захиргаанаас иргэддээ хандан, нохойны мах хүнсэнд хэрэглэхээ болихыг уриалсан билээ.
ub.life