x

iPhone-ны шинэ загварууд хос симийг дэмждэг боллоо

Apple компани iPhone XS, iPhone XS Max, iPhone XR гурван шинэ ухаалаг утсаа танилцууллаа.

Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга 2018 оны 9-р сарын 12 буюу урд шөнө болж өнгөрлөө. Калифорни мужийн Купертино хотоос тус компанийн тэргүүн Тим Кук багийнхаа гишүүдтэй хамт шууд дамжуулалт хийж, цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Apple компани нэгэн зэрэг iPhone XS, iPhone XS Max ба iPhone XR нэртэй гурван шинэ ухаалаг утсаа олон нийтэд дэлгэлээ.

Хамгийн том, хамгийн бат бөх дэлгэц:

5,8 инчийн дэлгэцтэй iPhone XS, хамгийн том буюу 6,5 инчийн дэлгэцтэй iPhone XS Max шинэ загвараа эхлээд танилцуулсан байгаа. iPhone XS ба iPhone XS Max загварууд нь зэвэрдэггүй ган болон сайжруулсан бат бөх шилээр бүтээгдсэн бөгөөд Super Retina OLED дэлгэц суурилуулсан байна. Энэхүү хоёр шинэ загвар нь алтлаг (Gold), мөнгөлөг (Silver) ба саарал (Space Grey) гэх гурван өнгийн сонголттой. Харин iPhone XR загвар нь хөнгөн цагаан эх бие ба LCD дэлгэцтэй бөгөөд шар, улаан, хөх, шүрэн улаан, хар ба цагаан гээд нийт зургаан өнгийн сонголттой.

Илүү хурдан, илүү хүчирхэг чип:

Apple компани шинэ ухаалаг утаснууддаа түүхэндээ анх удаа долоон нанометрийн A12 Bionic чип суулгажээ. Энэхүү процессор нь өмнөх А11 чипээс 15% илүү хурдан болсон байна. Шинэчлэгдсэн чипийн тусламжтай аппууд илүү хурдан ажиллахын зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь 40% буурснаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл шинэ ухаалаг утаснууд цэнэгээ илүү удаан барина гэсэн үг юм. Мөн шинэ чип нь утасны дотоод санах ойг 512GB хүртэл нэмэгдүүлжээ.

Сайжруулсан камер:

Шинэ утаснуудад 12MP ба 7MP хоёр камер суулгагдсан байна. Мөн Apple компанийн инженерүүд ухаалаг HDR систем буюу сүүдэр ба деталиудыг тодотгож, олон кадрыг нийлүүлэн нэг чанартай зураг гаргадаг цоо шинэ технологийг суурилуулжээ. Мөн хөрөг зургийн горим ч сайжирсан байгаа. Үүнээс гадна шинэ утаснуудыг ашиглан стерео дуутай 4К видео бичлэг хийх боломжтой.

Хос сим карт:

Apple-ын танилцуулсан бас нэгэн гэнэтийн зүйл нь iPhone XS ба iPhone XS Max утаснуудад хос сим карт дэмждэг үйлдэл нэмэгдсэн явдал байв. Гэхдээ уламжлалт сим картуудыг зөвхөн Хятадын зах зээлд худалдаалах утаснуудад л ашиглах боломжтой. Харин бусад орнуудад хоёр дах сим карт нь виртуал (eSim) хувилбараар нэвтэрнэ.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа:

Нийт 64 GB багтаамжтай iPhone XS загвар $999 үнэтэй худалдаанд гарч байгаа бол iPhone XS Max утас нь $1099-оор зарагдаж байна. Эдгээр загваруудыг 2018 оны есдүгээр сарын 14-өөс эхлэн урьдчилан захиалж болно. Харин iPhone XR загвар нь илүү боломжийн үнээр буюу $749 худалдаалагдах юм. Уг загварын урьдчилсан захиалга 2018 оны аравдугаар сарын 19-нд эхэлнэ.

Анхны харц: Apple компани гурван шинэ iPhone танилцууллаа (фото 1)

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 22 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 24 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 27 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 28 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top