Өнгөрөгч долоо хоногт Японы хойд хэсгийн Хоккайдо аралд хүчтэй газар хөдөлсний улмаас 37 хүн амь үрэгджээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр гурван хүн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо арлын Саппоро хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.
6.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас цахилгааны шон унасан байна. 5,4 сая хүн оршин суудаг энэ арлын цахилгаан, эрчим хүчийг сэргээхэд хоёр өдрийг зарцуулжээ. Мөн газар хөдлөлтийн улмаас галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна.
Эх сурвалж: Associated Press