Сан-Франциско хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулга уулзалтыг угтаж өнгөрөгч бямба гаригт Парис хотноо 20 мянга орчим хүн оролцсон өргөн жагсаал болов. Тэд олон улсын эрх баригчдад хандан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж жагссан байна. Жагсаал цуглаан Парисаас гадна дэлхийн олон хотод болжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулга уулзалт есдүгээр сарын 12-14-нд болно. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээнээс АНУ-ыг гаргахаа мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Associated Press