x

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг гар утсаар наймаалцдаг болжээ

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг янз бүрийн бэлэг сэлтээр худалдаж авдгаараа алдартай. Өмнө нь тэд сонгогчдод бэлэн мөнгө, мал, алт, сав суулга зэрэг эд зүйлсээр бэлэг барьж саналыг нь авдаг байсан бол сүүлийн үед электроник бараа бүтээгдэхүүн сонгох болжээ.

Тухайлбал баруун Ражастан мужийн одоогийн сайд Васундхара Раже ирэх орон нутгийн сонгуулиар 10 сая ширхэг ухаалаг гар утсыг өөрт нь санал өгсөн иргэд, тэдний гэр бүлд тараахаар болсон байна.

Эмэгтэй улс төрчийг сонгосон хүн бүр $14-ийн үнэтэй дотоод үйлдвэрийн гар утсыг худалдаж авах эрхтэй болох гэнэ. Ражастан муж үүнд зориулж 10 тэрбум рупи ($139.1 сая) гаргаж байгааг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тус мужийн захиргаа гар утасны оператор компаниас хямдралтай үнээр их хэмжээний гар утас авах тохиролцоо хийсэн юм байна.

Гэхдээ Раже анх удаа гар утсаар санал сольж авч байгаа хүн биш. 2017 оны Уттар Прадеш мужийн сонгуулийн үеэр Самажвади нам саналаа өгсөн бага орлоготой өрхүүдэд гар утас амлаж байжээ.

Тэд бас оюутнуудын саналыг үнэгүй зөөврийн компьютераар сольж авч байсан юм. Үүний эсрэг эрх баригч Бхаратя Жанта нам үнэгүй зөөврийн компьютерыг 1GB дататай хамт амлаж байжээ.

2016 онд Энэтхэгийн өмнөд Тамилнаду мужийн сонгуулиар намууд телевиз, хоолны цахилгаан хэрэгсэл тарааж байсан ч харамсалтай нь тус мужийн тосгодын ихэнх нь гэрэл цахилгаангүй амьдардгаас хэрэглэж чадаагүй өнгөрсөн гэдэг.

Гэхдээ Энэтхэгийн Сонгуулийн Комисс санал худалдаж авах явдлыг авлигын төрөлд тооцож, хориглодог байна. Өнгөрсөн онд тус байгууллага Гоа мужаас сонгуульд зориулсан 5 сая рупийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хурааж авсны дотор гар утас, телевиз, сэнс зэрэг эд зүйлс багтаж байв.

Ирэх онд Энэтхэгт үндэсний хэмжээний сонгууль болох бөгөөд энэ үеэр улс төрчид ямар шинэ санаа гаргахыг харах сонирхолтой цаг үе ирж байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 20 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 22 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 25 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 26 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 26 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 31 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top