x

25 жилд тохиогоогүй хар салхи Японы баруун эрэгт хүрлээ

Сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй далайн хар салхи өнөөдөр үдээс хойш Японы баруун эрэгт хүрснээр олон тооны нислэгүүд цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Өнөөдөр үд дунд Жэби нэртэй уг хар салхи Токушима мужийн өмнөд хэсэгт хүрсэн бол дараа нь Кобэ орчмыг нөмөрсөн тухай тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Хар салхины улмаас ширүүн бороо орж, үерлэж, хөрсний нуралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг ард иргэдэд анхааруулжээ. Салхины хурдны үзүүлэлтээрээ “маш хүчтэй” ангилалд багтаж байгаа Жэби хар салхи 1993 оноос хойш Японд үзэгдээгүй том гамшигт тооцогдож байна.

Өдрийн 1:00 цагийн байдлаар Жэби хар салхины дээд хурд 216 км/цаг хүрч, төвдөө 955 Гектапаскаль агаарын даралт үүсгэж, цагт 60 км хурдтай хойд зүгт шилжиж байгааг цаг уурчид мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сард Японы баруун эрэг орчмыг мөн хар салхи дайрснаас 220 гаруй хүн үерийн ус, хөрсний нуралтад амиа алдсан юм.

Жэби хар салхи өнөөдөр орой Япон тэнгисийг өнгөрч, Лхагва гарагийн өглөө эрч нь буурна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Орон нутгийн нисэх буудлуудад гадаад болон дотоодын 700 гарүй нислэг цуцлагдсан байна. Мөн хурдан галт тэрэгний шугамнууд, хурдны авто замууд хаагджээ.

Тоёота корпораци орон даяар байрлах 14 үйлдвэрийнхээ шөнийн ээлжийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Осака, Киото мужууд өнөөдөр дэлгүүр худалдааны төвүүдээ хаасан бол Нагоя хот жуулчдын зорьдог газруудаа хаах арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: Kyodo News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 24 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 26 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 29 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 30 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 30 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 34 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 35 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top