x

Ганцхан номоор алдаршсан зохиолчид

Олон зохиолчдын амьдралд нэг номоор алдар нэрээ олж авсан  хүн олон байдаг. Гэхдээ олон уншигчид  тэдний бусад зохиолыг нь мэддэггүй. Зарим нь голчлон өгүүлэл бичиж ирсэн бол нөгөө хэсэг нь дэлхийд алдартай болсон ганцхан ном л зохиосон байдаг.

Мэри Шелли, «Франкенштейн, буюу Орчин үеийн Прометей»

 Дөнгөж 18 настай зохиосон роман нь 1918 онд анх хэвлэгджээ. Мэри Шелли лорд Байронтай уран бүтээлийн талын маргаан өрнүүлээд хэн нь хамгийн аймшигтай ном бичих вэ гэсэн бооцоо тавьснаар энэ роман гарч ирсэн гэх яриа бий. Роман нь уран зохиол дахь шинжлэх ухааны уран зөгнөлийн эх нь болж чаджээ.

Шеллийн романд Женевын залуу оюутан үхмэл матераас амьд биетийг бүтээнэ. Тэр нь маш аймшгийн байснаас эрдэмтэн түүнээс хагацдаг.  Хүмүүс түүнээс айдаг учраас орон зайгаа олж чаддаггүй. Тэгээд л тэр  өөрийн бүтээгчээс өшөөгөө авахаар шийднэ.

Гол баатар нь болох Франкенштейн ёс зүй, сэтгэл санааны хязгаарлалтгүйгээр мэдлэгийн төлөө эрмэлздэг. Эцэс сүүлд нь буруу замаар явснаа ойлгосон тэр монстрыг бүтээнэ. Тэр бол зохион бүтээгч. Харин бүтээл хорлонгоор хүндрүүлэгдсэн байгаа.

Романыг христийн шашины талаас эсвэл ухаалаг байр сууринаас харж болно. Эхний тохиолдолд нь тэр нь өөртөө бурхны үүргийг авах гээд бүтэхгүй гэсэн сануулга ба хоёр дахь байр сууринаас нь бол өөрийн бүтээлдээ  эрдэмтэн хүний хариуцлага ямар байхыг гарган үзүүлсэн байгаа.

Жером Дэвид Сэлинджер, «Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр»

Өөрийн цорын ганц романаа 1951 онд хэвлэн нийтлүүлсний дараа Сэлинжер хүрээлэн буй орчноосоо зугтан Нью-Гемпширт  өөрийн гэртээ бүгэн тэнд 2010 хүртэл амьдраад хорвоогийн замаа дуусгажээ. 1965 оноос хойш тэр зөвхөн ширээний нүдэндээ зохиолоо бичин  өөрийн анхны зохиолууд ба захидлаа хэвлүүлэхийг эрс хориглосон байв.  Өндөр хашаан дотроо элдэв бясалгал хийн энэ ертөнцөөс өөрийгөө улам холдуулсаар  амьдралаа өнгөрөөжээ.

“Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр”  (The Catcher in the Rye, 1951) роман нь дэлхийн уран зохиолын түүхэнд эргэлт болсон ба түүний баатар Холден Колфилдын нэр олон үеийн залуучуудад онцгой болон үлджээ. Романд сөргөлдөөнийг өсвөрийн насны хөвгүүний максималист үзэл ба “насанд хүрэгчдийн” “гадны” хатуу ертөнц хоёрын хооронд өрнүүлдэг.

Ном хэвлэгдэн гарангуутаа л дэлхийд алдартай, харин сургуулиудад муу үлгэр үзүүлнэ гээд хоригдсон байлаа. Энэ роман анх Зөвлөлтөд “Иностранная литература” сэтгүүлд 1960 онд нийтлэгдсэнтэй Монголын сэхээтнүүд танилцсанаас өөр манайд танил биш.

Олонхи уншигчид Сэлинджерийг Холден Колфилдын  зохиогч гэдгээр л мэддэг ч түүний Глассынханд зориулсан “Есөн түүх” түүвэр ба  өгүүллүүд нь  чухалд орно. Авъяаслаг хүн ба хорвоо хоёрын сөргөлдөөн хэрхэн үргэлжилж, хөгжиж байгаа сэдэвтэй. Глассын ах дүүчид том болсон ч өөрийн үзлээ барьж, тэднийг үр хүүхдүүд нь дэмжинэ. Глассын гэр бүлийн нийтлэг  үзэл санаа, сэтгэлийн дуудлага нь нэн түрүүнд зэн-буддизмаар гагнагдсан байдаг.

 Венедикт Ерофеев, «Москва-Петушки»

Эхлээд бариад авахад  «Москва-Петушки»  яруу найраг нь нэг л хачирхалтэй уншилт болдог. Архичны хувь заяаг өөрөө өгүүлсэн ном нь сахиусан тэнгэрүүд,  нууц зөвлөх Иоганн фон Гётегийн төлөө өргөсөн хундага өргөлтийн үг гээд олон ойлгомжгүй  дэлгэрэнгүй задалгаатай. Онч үгсийн жаяг, сюрреалист деталиуд, сэтгэлийн хөөрөл, шаналал, дөвийлгөсөн үг магтаал нь үргэлжилсэн үгийн орос яруу найргийн хоёр дахь хэл нь болдог.

Венедикт Ерофеевыг яагаад энэ зохиол алдаршуулсан нь ойлгомжтой. Ер бусын стиль, зохиомж, баатрууд, хэлбэр энэ бүгд нь аргагүй л анхаарал татна. Тэр нь номонд дуртай болгодог. Яруу найраг 1969-1970 онуудад зохиогдоод гараар хуулбарлагдан тараагдаж байснаа дараа нь гадаадад хэвлэгджээ.

Эх оронд нь энэ алдартай зохиол «Трезвость и культура» (Эрүүл явах ёс ба соёл)  сэтгүүлд хураангуйгаар, «Весть» (Мэдээ) сэтгүүлд арай дэлгэрэнгүйгээр анх хэвлэгдэн нийтлэгджээ. Бараг  өөрийн бүтэн хувилбараар 1989 онд «Прометей» хэвлэлийн газар нийтэлсэн байлаа.

Брэм Стокер, « Дракула гүн»

 

«Дракула» нь Брэм Стокерийн цорын ганц ном биш ч гэсэн  түүнийг алдаршуулсан цорын ганц бүтээл нь юм. Ирландын зохиолч “Дракула” ном дээрээ найман жил ажиллан Европын домог аман зохиолыг сайтар судалжээ. Тэрээр “вампирийн сэдвийг”  анхлан гаргаагүй ч түүний роман ба баатрууд нь энэ төрөлд хамгийн хүчтэй нөлөөг авчран сэдвийн шүтээн болж чадсан юм.

Сэдвийн төвд нь Дракула гүнтэй наймааны хуулийн баталгаагаа хийхээр Трансильванид очиж байгаа залуу хуульчийн  түүх байдаг. Гэхдээ, баатрын мэргэжлийн чадвар нь аймшгаар дүүрсэн шилтгээнтэй  таамаглалын гүнтэй  тэмцэх тэмцэлд нь тусалдаггүй.

Маргарет Митчелл, «Салхинд туугдагсад»

Маргарет Митчелл өөрийн ганц романаа бичихийн өмнө «Атланта Жорнал» хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж байв. Түүний хүүхэд ахуй цаг нь АНУ-ын өмнөд нутагт өнгөрсөн ба багаасаа Америкийн иргэний дайны тухай тухайн цагт шинэхэн байсан яриаг түүхэн нийгэмлэгийн дарга байсан эцгээсээ байнга сонсож ой ухаандаа буулгасан байлаа. Маргаретын хоёр авга нь өмнөдийн боол эзэмшигчдийн талд тулалдаж явжээ. Номон дээрээ арваад жил ажилласны дараа 1936 онд ном нь хэвлэгдэн дэлхийн хамгийн алдартай номнуудын тоонд шууд оржээ. Митчелл 1937 онд Пулитцерийн шагнал хүртлээ. Номоор 1939 онд бүтээсэн кино нь  найман “Оскарын” шагнал хүртжээ.

Толгой эргэм амжилттай байсан ч шүүмжлэгч нарын үнэлгээ өөр өөр. Голчлон зохиомжоор ядмаг, баатруудынх нь дүр бүдүүлэгдүү гэж шүүмжлэгддэг. Энгийн баатрууд ба түүхтэй энэ ном ээдрээтэй баатрууд, сэдэвтэй Жойс ба Прустын номуудын дараа гарсан юм. Гэхдээ эдгээр ном байгаагүй бол Митчеллын ном ингэж хурдан бестселлер болж чадахгүй л  байсан. Шударгаар хэлэхэд Митчелл номондоо янз бүрийн төрлүүдийг нэгтгэх гэсэн сонирхолтой оролдлого хийснийг тэмдэглэхгүй байх аргагүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 20 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 22 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 24 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 25 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 26 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 31 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top