x

200 жилийн түүхтэй Бразилын түүхийн музей шатжээ

Бразилын Рио Де Жанейро хот дахь 200 жилийн түүхтэй Үндэсний Музей ням гаригийн оройноос эхлэн шатжээ.

Гал түймэр хяналтаас гарсан тул Бразилын түүх, археологийн 20 сая гаруй дурсгалууд бүрэн устах өндөр магадлалтай болжээ. Тус улсын ерөнхийлөгч Мишел Темер галын гамшгийг “Бразил улсад тохиолдсон тооцоолохын аргагүй хохирол” гэж мэдэгджээ. “Хоёр зуун жилийн ажил хөдөлмөр, судалгаа, хуримтлуулсан мэдлэгээ бид алдлаа” гэж тэр мөн мэдэгдэлдээ дурдсан байна.

Одоогоор галын шалтгаан, хохирол, цар хүрээний талаар эрх баригчид ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Хуучин хааны ордон байсан музейн барилга орой 17:00 цагаас хойш шатаж эхэлсэн ба шөнө гэхэд түймэр хяналтаас гарч, бүх барилгыг хамарчээ.

1818 онд байгуулагдсан уг барилгад эртний Египетийн түүхэн олдворуудаас эхлээд Бразилаас олдсон хамгийн эртний хүний яс зэрэг ховор үнэт дурсгалууд хадгалагдаж байв. Музей засгийн газраас ямар ч санхүүжилт авалгүй олон жил явсны эцэст хөгжлийн банкнаас томоохон хөрөнгө оруулалт авч, барилгаа засварлахаар болжээ. Үүнд нь галаас хамгаалах шинэ систем багтаж байсан гэнэ. Харамсалтай нь $5 сая орчмын хөрөнгө оруулалтыг төсвөөс авч амжилгүй ийнхүү сүйрч байна. Бразилын олон засгийн газар олон жилийн турш барилгыг засаж сайжруулах хүсэлтийг хэрэгсэхгүй өнгөрч байсныг тус музейн төлөөлөгч орон нутгийн сувагт ярьжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 7 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 9 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 12 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 12 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 13 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 17 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 18 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top