Их Британийн Ерөнхий сайд Терегай Мэйгийн Африкийн орнуудад хийсэн 2 өдрийн айлчлал өндөрлөөд байна. Ерөнхий сайд Мэй Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Нигери, Кенид улсуудад анхны албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр Брекситийн дараа Африкийн тус 3 оронтой хамтын ажиллагаагаа идэвхтэйгээр үргэлжлүүлж, аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Британийн Ерөнхий сайдын Африкийн орнуудын удирдагчидтай хийсэн уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаатай холбоотой байлаа. энэ хүрээнд Лондон Африкийн хөгжилд зориулж ойрын жилүүдэд 4 тэрбум фунт Стерлинг хувиарлахаа амласан байна. Мөн Их Британи улс ирэх онд Африкийн хөрөнгө оруулалтын дээд уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгааг мэдэгдсэн. Дараачийн чухал сэдэв нь Их Британи улс Европын Холбооны эгнээнээс гарсны дараагаар Африкийн түншүүдтэйгээ харилцах харилцааны тухай байлаа. Кейптаунд тэрээр Брексит Африкийн гаалийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны харилцаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг амласан юм. Мөн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах асуудлыг онцгойлон хөндсөн. Нигери Кенийн эрх баригчидтай энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн Тереза Мэй Нигер,Чад улсууд Их Британийн элчин сайдын яам ойрын хугацаанд нээж, Мали дахь дипломат төлөөлөгчийн газраа өргөжүүлэхээ амласан юм.