Вашингтоны их сургуулийн эрдэмтэд архи бага хэрэглэх нь эрүүл мэндэд хоргүй гэснийг үгүйсгэлээ гэж EurekAlert! сайтын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Мэргэжилтнүүд 1990-2016 онуудад 195 оронд амьдарч байсан хүмүүсийн дунд архины хэрэглээний үр дүн ямар байсан мэдээллийн хувь хүний болон олон нийтийн хэрэглээний түвшинд судлан үзсэн байна. Мөн эрсдлийн чанартай 592 өгүүлэлд судалгаа хийж үзжээ.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор 2016 онд гурван сая үхэл архины хэрэглээтэй холбоотой байсан ба тэдний 12 хувь нь 15-49 насны эрэгтэйчүүд байв. Судлаачдын энэ ажиллагаанд архидалд ба зуурдын үхэл, хорт хавдар болон зүрх судасны өвчний холбоо тогтоосон гэнэ.
Эрдэмтэд алкоголийн хэрэглээнээс үхлийн хамгийн түвшинтэй орнуудыг нэрлэсэн ба түүнд Кувейт, Иран, Палестина, Ливи, Саудын Араб, Йемен, Иордан, Сири багтсан байв. Үхлийн тоогоор лидер орнуудад Балтийн болон Зүүн Европын орнууд тэдний тоонд Орос, Украин, Литва, Латви, Белорусь нэрлэгджээ.
М.Цогт