x

Time сэтгүүл Трампыг живүүлжээ

Америкийн Time сэтгүүл  живж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шог зурагтай шинэ дугаарынхаа хавтасны зургийг танилцуулан сайтдаа нийтэлжээ.

Цагаан ордны Зууван танхим дахь “муу цаг уурд” зориулсан цувралын үргэлжлэл нь энэ гэж тайлбарласан байна. Энэ цувралын эхний шогтой хавтасны зураг 2017 оны хоёрдугаар сарын 27-нд гарч ерөнхийлөгчийн ширээний дээгүүрх салхитай, бороотой цаг агаарыг дүрсэлсэн байлаа. Шуурганы хүч нэмэгдэж буй зурагтай хоёр дахь шог нь 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд нийтлэгджээ. Есдүгээр сарын 3-нд худалдаанд гарах Time сэтгүүлийн тэргүүн өгүүлэлд бүрэн усанд живсэн тасалгаа зурагдсан ба усны урсгалаас аврагдахаар  сэлж буй толгойгүй хүний дүрснээс төрийн тэргүүн гэж таамаглагдаж байна.

TIME’s new cover: Trump is in trouble. Here's how much worse it could get https://ti.me/2wkXlHz 

Эдгээр бүх зургийг Time сэтгүүлийн ажилтан Тим О'Брайен (Tim O'Brien) зурсан ба зураач Трамптай тулгарч буй асуудлуудыг үзүүлж байгаа нь энэ гэнэ. Наймдугаар сард Ерөнхийлөгчид тулгараад байгаа олон “түгшүүртэй” үйл явдалд сүүлчийн шог зориулагдсан байгаа хэмээн тэргүүн өгүүлэлд хэлсэн байв. Тэдний нэг нь төрийн тэргүүнтэй бэлгийн холбоотой гэх хоёр эмэгтэйг дуугай байлгахаар мөнгө төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн Трампын өмгөөлөгч Майкл Коэны мэдүүлэг юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 23 цаг 5 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 23 цаг 7 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 23 цаг 10 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 23 цаг 10 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 23 цаг 11 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 23 цаг 15 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 23 цаг 16 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top