Эдийн засгийн өсөлтийн зүтгүүр болон өргөжиж байгаа өрнөөсөө АНУ салж чадсангүй.
Өмнөх улиралд АНУ-ын эдийн засаг 4,1%-иар нэмэгдэв. Гэхдээ үүнтэй зэрэгцээд өрийн хэмжээгээр дээд амжилтын төвшинг харууллаа. Энэ жилийн улиралд дэлхийн өрийн хэмжээ нь 247 их наяд доллар болсон нь хоёр жилийн өмнөхөөс $29 их наядаар илүү байна. Дэлхийн өрийн хэмжээ нь АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 318%-тай, АНУ-ын өр нь өөрсдийн ДНБ-ний 100%-тай тэнцэж байна. Америк өрөндөө живж байна.
Аргентин ба Нигери зэргийн хөгжиж буй зах зээл $58,5 их наядын өртэй бөгөөд тэдний 900 тэрбум нь 2020 онд хаагдах АНУ-ын үнэт цааснууд болов. Эцсийн эцэст хүүгийн хүү өсөөд ирэхээр зээлийг хаах, түүний бүтцийг өөрчлөх нь үнэтэй бөгөөд хүндрэлтэй болно.
Дэлхийн өрөн дэх улс орны хувиуд
Хөрөнгө оруулагч Уоррен Баффетт хувьцаа одоо хэтэрхий өндрөөр үнэлэгдсэн байгаа гэсэн. Тэрбээр одоо уналт гараад дараа нь зах зээл сэргэнэ гэж дүгнэж байна. ОУВС-гийн төлөөлөгч Дэвид Липтон өсч буй өр нь хүүгийн бага хувьтай нийлээд асар их эдийн засгийн эрсдлийг дагуулж байна гэжээ. АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Дэн Коутс үзэхдээ 21 их наядын улсын өр нь эдийн засгийн асуудлаас гадна Америкийн аюулгүй байдалд занал учруулж байна гэлээ.
Бодлогын хүү нэмэгдэх мөн Хятадтай худалдааны дайн хурцадсанд Америк түгшиж байна.
Хаана өр тэнд хүү байна. АНУ-ын татварын бодлогод өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор 2028 онд хүүгийн төлөлт нь $1,05 их наядын хэмжээнд хүрээд батлан хамгаалах, эрүүл мэнд хоёрын зарлагаас давах юм.
Өр ба түүний хүү нь заавал төлөх үүрэг юм. Гэтэл өнөөгийн татварыг буулгаж, зарлагыг нэмж буй нь өрийг төлөх холбооны ашгийг нэмэгдүүлэхгүй байна. Конгресс нь санхүүгийн ухаалаг бодлого боловсруулах шаардлагатай байна.
М.Цогт