x

АНУ-ын түрэмгийллийн эсрэг зогссон НҮБ-ын сүүлчийн ЕНБД нас барав

Бямба гаригт тэнгэрт хальсан Кофи Аннаныг дэлхий даяар дурсч байна. АНУ нь түүний өмнөх даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хориг тавьсны улмаас Аннан НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. Мөн түүнийг дарга байх цагаар НҮБ нь ямар нэгэн шийдвэр гаргах статус үгүй болсон байв. Гэхдээ тэр нь Кофи Ананы хүчин  зүтгэлээс үл хамаарсан хэрэг байлаа. 

Тэрээр 81 насандаа  хурдан хугацаанд өвчлөн гэр бүлийнхээ хүрээний асрамж дор нас барсан гэж дипломатын сүлжээний хуудаснаа хамаатан садан нь мэдээлэв.

Гана улсын уугуул Кофи Аннан 1997 - 2006 онуудад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байв. Нэн шинэ түүхийн хамгийн үр дүнтэй удирдагч нарын нэг байсан гэдэг бөгөөд түүний нэртэй олон чухал энхийн санаачлага холбоотой.

Нэртэй овгоос гаралтай Аннан АНУ-д сайн боловсрол эзэмшээд 1960-аад оны эхнээс НҮБ-ын бүтцэд ажиллаж эхэлжээ. Тэр амжилттай карьер хийн Бутрос-Бутрос Гали НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан ерээд оны дундуур Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болж чадав. Өндөр тушаалд байхдаа тэр энхийг сахиулах асуудлаар ихээхэн ажиллаж, энхийг сахиулагчдын тоог 70 мянга болгожээ.

Аннан 1997 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод тус байгууллагыг шинэчлэхээр оролдов. АНУ-ын шийдвэрээр бутрос Галийн дараа сонгогдсон болохоор түүнийг америкчуудын тоглоомын хүн гэдэг байв.  Югославыг бөмбөгдөж байхад түүнийг зогсоохоор юу ч хийгээгүй, АНУ ба Их Британи хоёрыг Афганистанд нэвтрэхийг, дараа нь Иракт дайн хийхийг дэмжсэн гэж түүнийг шүүмжилж байлаа. Кофи Аннан өөрийн энхийн үйлс, дипломат санаачлагынхаа төлөө 2001 онд Нобелийн энх тайвны шагналтан болсон юм. Түүнийг  хямралын үеэр зэвсэгт цөмрөлт хийх боломжийг АНУ-д өгсөн “хамгаалах үүрэг” гэсэн бодлогыг нь дэмжигч гэж түүнийг бас шүүмжилж байв. Аннан өөрөө энэ зарчмыг дэмжин хоморголон устгалтаас хүн амыг нь хамаалахын тулд зэвсэгт оролцоог дэмжиж ирсэн гэдэг байв.

Кофи Аннаны гол ололт нь 2006 онд Гарри Трумений номын санд хэлсэн төгсгөлийн үг нь байжээ. Албаа өгч байсан түүнийг тэр цагийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс АНУ-ын дэлхийд үзүүлсэн эерэг нөлөөг хэлсэнгүй гэсэн юм.

Америкчуудаас гадна Израилийн Ерөнхий сайд байсан Эхуд Ольметад ч түүний үг таалагдсангүй.  Араб Израилийн сөргөлдөөнд Ливан, Иракийн хэрэг явдлын эерэг нөлөө чухал байлаа гэснийг Ольмерт  долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга  олон улсын байдлыг ойлгодоггүй гэж шүүмжилсэн байв. “Хүч хэрэглэж байхад бүгдийн хүлээн зөвшөөрч хуваалцсан  нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд  тохирсон  зөв зорилгоор  цэргийн хүч хэрэглэгдэж байна гэсэн  итгэл байх ёстой” хэмээсэн  Аннаны үгэнд Иракт  довтолсон АНУ-ын  хууль бус ажиллагааг дурссан байдаг. “Өнөөдөр америкчуудад нэн түрүүнд мөн нийт хүн төрлөхтөнд  даяарчлалын дуудлагын эсрэг  хамтын хүчээр зогсох систем хэрэгтэй байна. Ийм систем амжилттай ажиллахад Америкийн удирдлагад Трумений стилиэр ажиллах удирдлага хэрэгтэй. Америкийн  дараагийн удирдлагад тийм хүн гарч ирээсэй хэмээн  би залбирч байна” гэсэн үгээр тэр үгээ дуусгасан билээ. Америкт боловсрол авч, олон жилээ тэнд ажиллан өнгөрөөсөн тэр хүний үг америкчуудыг цочоож билээ.

Харамсалтай нь түүнийг үгийг авч тунгаах хүн Бушийн мөн Барак Обамагийн захиргаанд байсангүй. Обамагийн захиргааны үед түүний дэмжлэгийг авсан “Арабын хавар” хөдөлгөөн  сая сая хүнийг үхэлд хүргэн Ойрхи Дорнодын байдлыг бусниулсан байлаа.

Кофи Аннан НҮБ-ын үүргийг дэлхийн тэргүүн байгууллага болгохоор бүхнээ хийсэн юм. Харин тэр нь бүтээгүй нь түүний буруу биш.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 23 цаг 19 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 23 цаг 21 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 23 цаг 24 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 23 цаг 25 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 23 цаг 25 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 23 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 23 цаг 30 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top