Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн домогт дуучин Арета Франклин 76 насандаа таалал төгслөө. Урлагийн гараагаа Детройтын сүмийн найрал дуунаас эхэлсэн тэрээр “Сөүл урсгалын хатан” хатан хэргэмийг хүртсэн юм. Тэрбээр энэ оны эхээр нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон эмчлүүлж байсан билээ. Улмаар энэ долоо хоногийн эхэнд бие нь гэнэт муудан эмнэлэгт хүргэгдсэн юм.
Түүний дахин давтагдашгүй хоолойг үнэлсэн Америкийн алдарт “Роллинг Стөүн” сэтгүүл бүх цагийн хамгийн шилдэг 100 дуучны тоонд оруулж, АНУ-н хөгжмийн алдрын танхим болон алдрын гудамжинд түүнийг мөнхөлсөн юм. Тэрбээр 1994 онд Кеннедигийн хүндэтгэлийн медаль, 1999 онд Үндэсний урлагийн одон, 2005 онд АНУ-н Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон тус, тус хүртэж байсан юм.
Замналынхаа туршид нийтдээ 18 удаа Гремми хүртэж, 75 сая цомог борлуулан, 112 дуу нь хөгжмийн жагсаалтад бичигдэж байсан домогт дуучин билээ. Түүний тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дурсахдаа “Түүний дуун дээр хүн төрөлхтөн оршин байгаа цагт бүжиглэсээр байх болно. Тэр бол Америкийн урлагийн том од, томоохон төлөөлөгч байсан юм “ гэжээ.
АНУ-н Сансар судлалын агентлаг түүнийг нас барсны дараа Ангараг гарагийн системд орших нэгэн сүүлт одыг “Арета 249516” гэж нэрлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC