Оросын лидер Берлин орох замдаа буюу маргааш Австриар дайран тус улсын Гадаад хэргийн сайд Карин Кнайслийн хуриманд очно гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдээлэв. Австрийн дипломат Путиныг хуримандаа урьсан байна.
Путин наймдугаар сарын 18-нд Берлинд айлчлах бөгөөд замдаа Вена хотоор дайран Карин Кнайсльд баяр хүргэх боломжтой болсон гэж Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков дээрхи мэдээллийг баталгаажууллаа хэмээн ТАСС дамжуулжээ.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтай уулзан ярилцахаар Путин Берлинд айлчлах юм. Оросын Ерөнхийлөгч канцлертай Сири, Украины асуудлаар ярилцахаас гадна Москва, Берлин хоёрын хамтын ажиллагаа ба гадаад бодлогын чухал асуудлаар ул суурьтай ярилцах ажээ.
М.Цогт