Австралийн Монаша их сургуулийн мэргэжилтнүүд дулааны давалгаатай холбоотой үхлийн загварыг боловсруулжээ. Тэр загварчлалаар дэлхийн 20 орнуудад 2031 - 2080 онуудын хооронд үхлийн боломжийн төвшин ямар байхыг гаргажээ. Ирээдүйд халуун бүсийн болон субтропикийн бүсэд хүчтэй халууны давтамж ба хугацаа нэмэгдэнэ гэж эрдэмтэд үзэв. Эдгээр бүсэд хамгийн түрүүнд АНУ, Европ, Австрали хамрагдах гэнэ.
Судалгаанд хүлэмжийн хийн хаягдлын хэмжээ, халуунд хамрагдах орнуудын хүн амын нягтрал зэргийг оруулан тооцоод хэд хэдэн боломжийн хувилбаруудыг гарган үзжээ.
Хамгийн муу хувилбараар, 1971–2010 онуудтай харьцуулахад үхлийн тоо тав дахин өсөх бөгөөд Брисбен, Сидней, Мельбурн хотуудад үхэл 471 хувиар өсөх гэнэ. Экваторын бүс хавийн ядуу орнуудад байдал улам хүнд байх ажээ.
М.Цогт