Бид аялан очсон орнуудынхаа тухай гал зуухаар нь дамжуулан олон сонирхолтой зүйл, уламжлалтай нь танилцдаг. Тийм ч учраас тэдний хоол ундны илүү зүсэм, хэмжээнд нэг их гомдоод түгшээд байх зүйлгүй. Гэхдээ тэдний гал тогооны уламжлалыг өөрийн өдөр тутмын хэрэглээ болох хэрэггүй юм. Яагаад?
Армян: жанкфуд сургуулийн үдийн хоолонд
Армянаар аялахад та нэн түрүүнд шорлог, эсгүүргүй талх, шинэ ногоог хэрэглэн тэднийг анар жимсны дарсаар даруулж явна гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй. Эдгээрийн зэрэгцээ нутгийн хүмүүс нь жанкфуд гэх амттан, шоколадны батончик, багасрагатай талхыг байнга хэтрүүлэгтэйгээр хэрэглэдэг. Тийм хоолоор сурагчдыг хооллоно. Түүгээр ч барахгүй чихэр боовны бүтээгдэхүүн нь тус орны хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн ажээ.
Бельги: багсрагатай талх, алкоголь, шоколад
Хоолны хорхойтнуудад Бельги жинхэнэ таашаал болно. Бэлэг дурсгал болон худалдагдах тансаг сайхан бүх төрлийн шоколад дэлхийд тэргүүлэх талдаа. Нутгийн вафли бортгууд нь бүхий л төрлийн шоколадны соус, карамель, хөөсрүүлсэн цөцгий, самруудын пастаар дүүргэгдсэн... мэдээж хэдэн арван төрлийн шар айраг таныг алхам тутамд хүлээнэ. Маш амттай ярих юмгүй гэхдээ эрүүл хоолноос хол л доо.
Унгар: төрийн төвшинд өөхлөлттэй тэмцэнэ
Унгарчууд Европ дотроо илүүдэл жинд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа орон юм. Өөхлөлтийн хувь нь тэнд хамгийн өндөр ба дундаж наслалтаар хөршүүд дундаас хамгийн бага. Шалтгаан нь хооллолтод нь байгаа. Давстай шарсан, өөхтэй, утсан мах, махан бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Дуртай хоол нь гахайн мах, илчлэг ихтэй сүмс, талх, гурил... Өөхлөлтийн эсрэг арга хэмжээ аван засгийн газар нь эрүүл биш хүнсэнд татварыг нэмжээ. Сонирхолтой нь тэр тус болоод эхэлсэн гэнэ.
Чех: шар айраг уу, мах ид...
Цагаан хоолтнууд, архи дарс хэрэглэдэггүй хүмүүс Чехад зовж магадгүй. Эрүүл хооллолттой хүмүүст бас хэцүү. Чехийн уламжлалт хоол нь тарган мах, гахайн өөх, хиам, шарсан бяслаг... Хөөстэй ундаа нь Чехийн бас нэг нэрийн хуудас. Чехуудын 20 хувь нь бага наснаасаа өөхлөлттэй гэдэгт гайхах зүйлгүй.
Аргентина: мах, мах бас дахин мах
Аргентинчуудын өдөр тутмын хоолны үндэс нь борцолсон үхрийн улаан мах ба гурилан бүтээгдэхүүн. Аргентин гал тогоо хүндхэн, өөх тос ихтэй ман сахар, цагаан талх их бөгөөд сэмэлдэг багатай. Латин Америк дотроо тэд хамгийн тарган хүмүүс юм.
Белорусь: төмсний лидер
Төмс нь бага илчлэгтэй хоол гэгдэхгүй. Түүнийг цөцгий тос, зөөхийтэй холиод ирэхээр яав ч тэгж хэлэгдэхгүй нь ойлгомжтой. Белорусь нь цардуул ихтэй энэ ногооны хэрэглээгээр дэлхийн лидерүүдийн нэг. Мөн дээр нь тарган мах ихээр нэмдэг. Ийм хооллолтыг эрүүл гэж хэлдэггүй.
Арабын орнууд: өөх тос, давс, халуун амтлагч
Араб гал тогоо нэлээдгүй олон янзын. Ашигтай хоол унд бий. Тухайлбал шинэ ногооны зууш, жигнэсэн мах, хумус, шошууд зэрэг нь эрүүл хоолонд тооцогддог. Харин дорны хэт амттанууд, шаурма, плов, люля-кебаб, тослогтой бантан шөлнүүд яав ч эрүүл хоол гэгдэхгүй.
Монгол: моно гал тогоо
Энэ гайхамшигтай орны хоолыг эрүүл бус гэхээс гадна тэнцвэр алдагдсан гэж үзэж болно хэмээн гадаадынхан өгүүлж байна. Хоолны үндэс нь тарган мах, цагаан идээ бөгөөд монголчууд жимс ногоог бараг хэрэглэдэггүй гэжээ. Загас бас идэхгүй, харин давстай өтгөн, сүүтэй цайг ихээр ууна. Сүүлийн үед баруун ба дорнын хоол ихээр нэвтэрч шарж, утаж гурилан бүтээгдэхүүнээр хачирлах нь их болсноос монголчууд бүдүүрч байгаа гэжээ.
Туркменистан, Киргиз, Казахстан: шинэ бүгдийг экспортод
Эдгээр орнуудад цагаан будаа, мах, талх, гамбир, шарсан хуурга ихээр хэрэглэгддэг. Жимс, ногоо хэргэлэх нь бага учир нь шинэ ногоо жимсний ихэнхийг экспортоп гаргадаг.
АНУ: фастфудад ялагдсан орон
Жанкфудыг илүүд үздэг маш тарган хүмүүсийн орон гэсэн тодорхойлолт Америкт наалдсан байгаа. Гэтэл том хотуудад дандаа тийм биш, олон хүн йогоор хичээллэж, хоолны дэглэм барьж байдаг. Харин хөдөө орон нутагт шуурхай бэлтгэх хоол гол цэнгээн нь болж байна. Түүнийг өглөө, өдөр, орой хэрэглэж байгаа нь тус орныг өөхлөлтийн хамгийн өндөр хувьтай болгожээ.
Герман: «өршөөлгүй» цэс
Германы гал тогоо нь шар айраг, зайдасаар төсөөлөгддөг. Эндхийн өдөр тутмын хоол хүнд, өөх тостой, илчлэгээр галзуутай. Шарсан хавирга, утсан махнууд, өвчүү фритюрын тосонд шарсан төмс, өтгөн зутан шөлнүүд. Ийм хоолтой немцүүдийн зүрх судасны өвчний хувь жилээс жилд нэмэгдэж байна. Залуус ч бас энэ өвчинд нэрвэгдэх болжээ.
М.Цогт