Шинэ хичээлийн жилээс эхлэн франц сурагчид сургуулийн цагаар смартфон хэрэглэх нь хориотой болж байна. Шинэ хуулиар сурагчид смартфоноо гэртээ орхих эсвэл хичээлийн эхэнд багшдаа тушаах болж байна. Мөн хичээлийн завсарлагаар утас бас л ашиглагдахгүй байх ажээ.
Сурагчдын смартфоныг хязгаарлах анхны оролдлого нь энэ биш. 2010 онд гарсан хуулиар сурагчид хичээл дээр утас хэрэглэхийг хориглосон ба гэхдээ утсаа унтраагаад өөртөө авч явах эрхтэй байлаа. Харин одоо шинэ хуулиар утсаа гэртээ орхих болж байгаа ба харин түүнийг бүтэхгүй гэж шүүмжлэгчид нь үзэж байгаа гэнэ.
Францад сурагчдын 90 хувь нь гар утастай. Телефоныг хязгаарлаж байгаа нь смартфоны хүүхэд, өсвөрийн үеийнхний сэтгэлгүйд сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй холбоотой ажээ. Шинэ хуулиар 15 нас хүртэлх сурагчдад смартфон хэрэглэхийг хориглосон ба харин том ангийнхан ба лицейн сурагчдад утас хэрэглэхийг сургуулийн захиргааний шийдвэрийн дагуу шийднэ гэж хуулинд заажээ.
М.Цогт