АНУ 2020 он гэхэд сансрын хүчний яамтай болохоор төлөвлөжээ. Энэ талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ. Мөн тэрээр шилжилтийн хугацаанд Пентагоны тэргүүнд захирагдах сансрын асуудал эрхэлсэн батлан хамгаалахын сайдын туслахын албан тушаал бий болгохоор төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Өнгөрсөн 6 дугаар сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын хүчинтэй болох үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэрээр, АНУ сансар огторгуйд Орос, Хятадын араас явах бус, тэргүүлэх байр суурийг эзлэх ёстой гэдгийг онцлон хэлж байсан юм. Энэ хооронд, АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийн агентлагийн тэргүүн, дэслэгч генерал Сэм Гривз Америкийн эрх баригчид сансрын орон зайд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн дохиоллууд болон бусад төхөөрөмжүүдийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Харин Пентагоны тэргүүн Жеймс Мэттис, сансар огторгуйг байлдааны ажиллагааны шинэ талбар гэж Батлан хамгаалах яамныхан үзэж байгааг мэдэгдсэн юм.