x

Forbes: АНУ-ын Худалдааны сайдыг $120 сая гаруй доллар “угаасан” хэрэгт сэжиглэж эхлэв

WL Ross & Co  санд ажиллаж байх үедээ Уилбур Росс сангийн  үйлчлүүлэгч нар ба сангийн топ-менежерүүдээс  их хэмжээний хөрөнгийг шууд шахан дарамталж  салгах ажилтай байсан ажээ.

Сэтгүүл өнөөгийн Америкийн сайдыг “тус орны  түүхэн дэх хамгийн  мөнгө салгах томоохон дарамтлагч” байж магадгүй гэсэн байна. 

Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн гаргасан гомдлуудыг материалд иш татсан байв. Тухайлбал, WL Ross & Co сангийн портфелийн захирлын нэг асан Дэвид Сторпер (David Storper), Россыг дөрвөн сая доллар завшсан хэрэгт буруутгав. Росс мөнгийг  дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн санхүүгийн хуурамч баримтаар түүнийг нуухыг  оролджээ. Энэ хэрэг сая хоёр долоо хоногийн өмнө шүүхийн өмнөх журмаар тохиролцооны дагуу шийдэгдсэн байв.

WL Ross & Co сангийн ажилтан байсан  өөр гурван хүн Россыг 48 сая долларыг хууль бусаар эзэмшсэн гэж буруутгажээ. Росстой хамт WL Ross & Co.санд ажиллаж байсан зургаан хүний дөрөв нь одоо сайдтай мөнгө завшсан хэргээр зарга үүсгээд байгаа ажээ.

Уилбур Росс сайдаар томилогдох хүртэл Ерөнхийлөгч Трампын аппаратад  ажиллаж байлаа. 

Олон жилийн турш Россын толгойлж байсан WL Ross & Co сан нь “махчин сангийн” (vulture fund) тод жишээ бөгөөд дампуурч байгаа компанийг сүйрлийн эрмэгт ирэхэд нь худалдан авч түүнийг цааш нь худалдах эсвэл бүтцийн өөрчлөлт хийн бизнесийг сайжруулах зорилгоор ажиллаж байлаа. 

Россын залилангийн нэг тодруун жишээ нь WL Ross & Co санг Invesco компанид худалдсан нь болов. Forbes тэмдэглэснээр компани санг худалдан авсныхаа төлөө “зохицуулалт ба нөхөгдөх  зарлагын” 43 сая долларыг аргагүйн эрхэнд төлсөн явдал болж байна.
Америкийн сэтгүүл мөн Росстой хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдэгдлүүдээс нийтэлсэн байна. Нью-Йоркийн санхүүч Эшер Эдельман тэмдэглэхдээ: "Тэрбээр үнэний хилийг холдуулж хөрөнгийг авах бүхий л боломжийг ашигладаг” гэлээ. Өөр нэг  нэрээ нууцалсан хүн Россыг “тэр төрөлхийн худалч”  хэмээн нэрлэжээ.

Тухайн цагтаа залилан, бусдын хөрөнгийг булаасан, татвараас зугтсан болон бусад  хэргээр шоронд хоригдож байсан Оросын нэгэн олигарх асан “Минийх бол минийх. Харин чиний хөрөнгийн талаар алив ярилцъя” гэж хэлсэн зарчмыг АНУ-ын Худалдааны сайд барьдаг хүн болж таарлаа хэмээн Forbes сэтгүүлийн  гэрч нар тодруулж өгчээ.

Зургийг: Etienne Laurent/EPA-EFE

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 25 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 27 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 29 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 30 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 31 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 34 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 35 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top