x

Синтия Никсон Нью-Йорк мужийн захирагчид өрсөлдөнө

-Америкийн ардчилагч нар“ардчилсан социализмын” үзэлд автаад байна-

“Их хот дахь секс” гэх олон ангит киноны од Синтия Никсон улс төрийн идэвхтэй компанийг өрнүүлэн  Нью-Йорк  мужийн захирагчийн сонгуульд ардчилагч нарын дэмжлэгийн төлөө тэмцэж эхэллээ. Жүжигчин бүсгүй  өөрийгөө Ерөнхийлөгчийн  сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Берни Сандерсийн үзэл баримтлалыг дэмждэг гэлээ.  Зүүний үзэл баримтлал нь Трампыг үл тэвчих хөдөлгөөн ба Ардчилсан намын хямрал зэргийн давалгаанаар газар авч эхэллээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн Хиллари Клинтоны гол өрсөлдөгч сенатор социалист Берни Сандерсийн амжилт нь “ардчилсан социализмын” талынхныг  конгрессийн сонгуульд босгож байна.

 

“Дээд хүрээний төлөөллийн “хоршооллын” ардчилагч нар тэр тодорхойлолтдоо дургүй байгаа. Гэхдээ та ардчилсан социалист гэж өөрийгөө тооцдог бол та эрүүлийг хамгаалах, орон сууц, боловсролыг  бидний шилдэг болгох замд зогсож байгаа гэсэн үг ба тэр нь үндсэн эрх болох ёстой. Харин шүтлэг биш” хэмээн Никсон ярьжээ. Ирэх есдүгээр сард жүжигчин эмэгтэй Нью-Йоркийн захирагчийн  сонгуулийн праймеризид өрсөлдөхөөр шийджээ.

Арваннэгдүгээр сарын сонгуульд  “Америкийн ардчилсан социалистууд” (Democratic Socialists of America, DSA) хөдөлгөөн дэмжиж байгаа 20 мужийн 42 нэр дэвшигч өрсөлдөх  юм. Хөдөлгөөнийг 1982 онд  зүүний ардчилагчид, эмэгтэйчүүдийн  эрхийн төлөө тэмцэгчдийн групп, ҮЭ  үүсгэн санаачилжээ.

Хөдөлгөөнийн эхлэлийг профессор, нийтлэгч Майкл Харрингтон 1972 онд  тийм нэртэй ном бичиж гаргажээ. ”Социализм нь  амжилт, сүйрэл,  урвалт шарвалтыг бүгдийг  үзсэн. Гэхдээ тэр нь ХХI зуунд хүмүүнлэг нийгэм байгуулах бусад санаа бодлоос давуутай санаа юм” хэмээн Харрингтон бичсэн байдаг.

Оказиотой социализм

DSA дэмждэг нэр дэвшигчдийн дунд энэ хөдөлгөөний мандаж буй од 28 настай, Александра Оказио Кортес байгаа. Энэ эмэгтэй конгрессмен- ардчилагч Жозеф Кроулийг  намын праймеризаар ялжээ. Одоо Кортес Ардчилсан намаас цөөнхийн  эрхийг хамгаалах, мөн корпорацийн татварыг нэмэгдүүлэх, олон нийтийн салбарын хөгжлийн тухай уриатайгаар  сонгуульд Ардчилсан намаас оролцоно. Энэ эмэгтэйг  Ардчилсан намын мандаж буй од гэж Washington Post сонин нэрлэжээ. “Америк хүн бүр  тогтвортой, хүртээмжтэй орон сууцтай, эрүүлийг хамгаалахтай, хамгийн орчин үеийн амьдралын нийгмийн баталгаатай байх ёстой” гэж Кортес ярьж байгаа.

 

New Yorker сэтгүүлийн ерөнхий редактор Дэвид Ремниктэй ярилцахдаа Кортес бараг л Ленин шиг “капитализмын сүүлчийн шатны” хямралын тухай ярьсан байв. Хүмүүс долоо хоногийн 60-80 цаг ажиллаад “өөрийн гэр бүлээ тэжээж чадахгүй” нийгэм гэж нэрлээд “Тиймээс хүмүүс  өөрчлөлтийг хүсч байна” хэмээн Кортес өгүүлсэн байна. Бронкст төрж өссөн тэр уран барилгачны охин бөгөөд районы төвшний улс төрд оролцох болжээ. Их сургуульд  эдийн засаг, олон улсын  харилцаагаар боловсрол авчээ. Тэрбээр 2016 онд өөрийгөө социалист гэсэн Берни Сандерсийн штабт сайн дураар ажиллаж, Сандерс ч залуучуудын дунд ихээхэн алдартай болсон юм.  Кортесийн улс төрийн үзэл санааг сенатор Жо Либермандаже тодорхойлохдоо, түүнийг  ардчилагч гэхээсээ илүүтэй социалист гэжээ.

“Ардчилсан социализм” хөдөлгөөний талынханд хэлэхэд, Венесуэлийн лидер Уго Чавес өөрийгөө социалист гэж байсан. Мөн Бүгд найрамдах намын консерваторууд Барак Обамаг нийгмийн даатгалын бодлогынх нь төлөө социалист гэж байлаа. Нийгмийн баталгаа, эмнэлэгийн заавал ч үгүй даатгал социалист улстөрчдийн хөтөлбөрийн чухал хэсэг болдог.

Социалист Ерөнхийлөгчийн төлөө

Социалист үзэл баримтлал ардчилагч нарын дунд  “хаанаас ч бишээр” үүсчээ. 1876 онд  гадаадын цагаачид АНУ-д Социалист  ажилчны намыг байгуулжээ. Харин 1906 онд Америкийн социалист нам байгуулагджээ. Түүний гишүүд нь боомтын ажилчид, сэхээтнүүд зэргийн 100 мянга орчим хүн байлаа. Зүүний үзэл санаа ардчилагч нарын дунд хориод оноос  алдартай байсан ба гучаад оноос Зөвлөлтийг олон хүн дэмжиж, коммунист намын гишүүд болсон байжээ. Социалистууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сойж  байсан ч цөөн санал авч иржээ. Өнөөдөр социализмын үзэл санаа нь дунд ангийн хувь багассан хэт баячуудын  хувь ихэссэн зэргийн шалтгаанаар алдартай болж байна.

Gallup төвийн 2015 онд явуулсан санал асуулгаар асуугдагчдийн  47 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд социалистуудын төлөө санал өгнө гэсэн байв. Ийм санал ардчилагч нарын дунд 59 хувь, бүгд найрамдахчуудын дунд 26 хувь байв.

2011 онд санхүүчид, том корпорациудыг эсэргүүцсэн “Уолл-Стритийг эзлэ” гэсэн хөдөлгөөн  өрнөж, зүүний хөдөлгөөний бүлгүүд дэмжсэн байв. «Мы 99%» гэсэн уриатай хөдөлгөөний Huffington Post  сонин “ XXI зууны хувьсгал” гэж нэрлэсэн байлаа.

 

“Ардчилсан социализмын” талынхан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшинэ гэж байгаа Трамптай өрсөлдөх хүнийг гарган ирж магадгүй. Одоохондоо Ардчилсан намд Трампын эсрэг зогсохоор тодруун лидер алга. Жо Байден, Хиллари Клинтон нарын нэр олон ардчилагч нарт гашуун чинжүү шиг л сонсогдож байна. Тиймээс ч “ардчилсан социалистууд” намдаа давамгайлах хандлагатай ч энэ хандлага нь богино хугацааных байж болох юм.

М.Цогт 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 25 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 28 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 29 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 29 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 33 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 34 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top