Британийн Channel 4 теле суваг нэгэн судалгаа явуулан НҮБ-ын энхийг сахиулагчид дэлхий даяар хүүхэд, эмэгтэйчүүдийг бөөнөөр хүчиндсэн гэж тогтоов. Сүүлийн хорин жилийн дотор 1700 орчим цэргийн албан хаагчид орон нутгийн хүн амын эсрэг сексийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт яллагдсан байгаа гэж сэтгүүлчид хэлж байна. Телевизийн мэдээгээр зөвхөн 53 хэрэг л шүүхэд очсон байв.
Сэтгүүлчид хэд хэдэн хохирогчдоос ярилцлага авчээ. Конгын эмэгтэй Валери 14 настайдаа хэрэгт хамрагджээ. Францын цэргийн албан хаагч Дидье Бурже түүнд мөнгө өгөхөд нь тэр аргагүйн эрхэнд зөвшөөрсөн ба гэр оронд мөнгө хөрөнгө ихээхэн хомсдолтой байсан гэнэ. Бурже 20 гаруй насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн нь 2004 онд илрэн дуулиан тарьж байв. Түүнийг нутагт нь хоёр баримтжуулсан хэргээр нь шүүсэн байна.
Буржегийн ярьснаар цэргийнхэн орон нутгийн хүмүүсийн ядуу зүдүү амьдралтайг ашиглан өчүүхэн бага шагналаар тэднийг зөвшөөрүүлэн сексийн хэрэгт уруу татаж байсан гэжээ.
2015 онд Төв Африкийн улсад энхийг сахиулагчид сексийн том дуулианд холбогдсон ба тэндхийн НҮБ-ын газрын тэргүүн үүний улмаас огцорч байжээ.
Зургийг: Ali Hashisho / Reuters
М.Цогт