x

Өмнөд Африкт хирсний хулгайн анчид арслангуудад идүүлжээ

Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт байдаг хирсний дархан цаазат газарт доод тал нь гурван хулгайн анчин арслангуудын зоог болсныг саяхан илрүүлжээ.

Сибуя Гэйм Резерв дархан цаазат газрын ажилтан өнгөрсөн Мягмар гарагт хэсэг хүний тасарсан мөчнүүд, толгой зэргийг олсон байна. Хэд хэдэн гутал, сүх, төмөр утас таслагч, дуу намсгагчтай буу зэрэг эд зүйлс хэвтэж байсан нь эдгээр хүмүүс хирсний ангуучид байсныг баталжээ.

Тэр хавийн 70 гаруй км.кв талбайд нисдэг тэргээр хайгуул хийхэд өөр зүйл олдоогүй байна. Галт зэвсгүүдийг урьд өмнө нь хулгайн анд ашиглагдаж байсан эсэхийг цагдаа нар шалгаж эхэлжээ.

Уг мэдээлэл тарсны дараа байгаль орчны төлөө тэмцэгчид арслангуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна.

Тухайлбал АНУ-ын жүжигчин Жэймс Вүүдс “Байгаль эх үргэлж ялдаг…” гэж твиттер хуудсандаа бичсэн бол Британий TV од Пирс Морган “Хөөрхий арслангуудын гэдэс битгий өвдөөсэй” гэж бичжээ.

Сибуя Гэйм Резерв нь заан, хирс, буффало, арслан, ирвэс зэрэг зэрлэг амьтдын өлгий нутаг юм. 2016 онд хулгайн анчид эндээс гурван хирс агнаж, эврийг нь тасдаж авсан байжээ.

Хирсний эврийг Азийн зарим оронд уламжлалт эмийн түүхий эд болгодог ба Вьетнамд нэг килограм эвэр $100,000 хүртэл үнэ хүрдэг байна. Өнгөрсөн оны туршид 1,000 гаруй хирс Өмнөд Африкт хууль бусаар агнагдсан юм. Гэтэл 2007 онд ердөө 13 хирс хэлмэгдэж байжээ.

Тус улсад дэлхий дээр амьд байгаа 29,000 орчим тоо толгойтой хирсний 80 хувь нь байдаг тул хулгайн анчдыг соронзон мэт татдаг юм. Одоо Африкт 20,000 орчим цагаан хирс мөхлийн ирмэгт байгаа бол 5,000 орчим хар хирс устах онц аюултай түвшинд хүрээд байгаа. Баруун Африкийн хар хирсний дэд төрөл зүйл нь 2011 онд устаж алга болсон гэж үздэг юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 22 цаг 20 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 22 цаг 23 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 22 цаг 25 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 22 цаг 26 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 22 цаг 26 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 22 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 22 цаг 31 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top