The Banker гэдэг Британийн сэтгүүл дэлхийн Топ-1000 гэсэн жил тутмын чансаагаа гаргахад Хятадын дөрвөн том банк жагсаалтын эхний дөрөвт бичигдлээ.
Чансааны үндэс нь тэргүүн төвшний капитал-хөрөнгө болдог. Тухайлбал, ICBC банк зургаан жил дараалан чансааг толгойлж байгаа ба түүний хөрөнгө 324 тэрбум доллараар үнэлэгджээ. Хоёрдугаарт, China Construction Bank (272 тэрбум доллар), гуравт нь Bank of China (224 тэрбум доллар), дөрөвт нь Agricultural Bank of China (218 тэрбум доллар) тус тус жагслаа.
Хятад банкны салбарын ашгаараа бусад орнуудыг ардаа орхив. Энэ үзүүлэлт нь Хятадад 29,3 тэрбум доллар байв. Ашгийн үзүүлэлтийн хоёрт Италийн банкууд, гуравт нь Британийн банкууд орж байна.
Эдийн засагчид өмнө нь хэлэхдээ, АНУ ба Хятадын худалдааны дайн Азийн энэ оронд гай тарихгүй харин түүний эдийн засгийн хөгжлийг үсрэлтэд оруулна гэж байсан юм. Тэдний үзсэнээр, элдэв саад хориг нь тив хоорондын худалдааны гинжийг эвдлэн америкийн түншүүдийг Азийн зах зээл рүү түлхэх ажээ.
М.Цогт