x

Америкийн конгрессменүүд Москвад айлчилж байна

Орост айлчлахаар шийдсэн Америкийн хууль тогтоогчид гэж хэн бэ?

Орос, Америк хоёрын лидерүүдийн уулзалтын өмнө АНУ-ын  конгрессийн төлөөлөгчид Москва, Санкт-Петербургт айлчлан Оросын сенаторууд, депутатуудтай уулзан ойлголцох анхны алхамаа хийхээр ирлээ. Америкийн конгрессменүүд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Орост айлчилж байжээ. Тэдний гол хүмүүсийн үзэл бодлын талаар танилцуулж байна.

Хоёр талын төлөөлөгчид  энэ айлчлал нь долдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх бөгөөд тэдний бүрэлдэхүүнд 10 хүн багтаж байгааг мэдээлэв. Тэд Оросын хууль тогтоогчидтай уулзахаас гадна  Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж найдаж байгаа ажээ.

Өмнөх 2016 оны айлчлалын үеэр Америкийн  хоёр намын депутатууд ирж байсан бол энэ удаа зөвхөн Бүгд Найрамдах намын конгрессменүүд ирсэн байв.  

Өмнө нь Конгресс Зөвлөлттэй, Оростой харилцаа тогтоох оролдлогыг удирдагч нараасаа өрсөн хийж байсан юм. Энэ удаа БНН-ынхан ирсэн ч тэдний өөрийн Ерөнхийлөгч ба Орост хандах үзэл бодол нь өөр өөр хүмүүс ажээ.

Жон Кеннеди

Бүгд  найрамдах намын сенатор Жон Кеннеди, консерватив муж Луизианаг төлөөлдөг ба 2007 он хүртэл Ардчилсан намыг төлөөлж байв. Тэрбээр үр хөндөлтийн эсрэг хатуу зогсдог ба Үндэсний буудлагын эвслийн талын хүн. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч  Жон Кеннедийн  гэр бүлтэй нэр, овог адилхнаас өөр зүйлээр хамааралгүй.  Сэтгүүлчдийн бичснээр сенатор шогч мэдрэмж сайтай, олон нийтийн сүлжээнд  хувийн уулзалтын хэлбэрээр бичдэг  гэнэ.

Кеннеди нь Америкийн сенатын Төсвийн хорооны мөн Үндэсний аюулгүй байдал ба эдийн засгийн зэрэг хэд хэдэн дэд хорооны гишүүн ажээ.

Трампт хэрхэн ханддаг вэ?

Сенаторыг “баттай трампист” гэхгүй, тэр нэг биш удаа Ерөнхийлөгчөө хатуухан шүүмжилж байлаа. Харин тэр Трамп, Ким хоёрын  уулзалтын талаар нааштай сэтгэгдэлтэй байсан ба гэхдээ БНАСАУ энэ уулзалтад “хэрэв үүнийг хийхгүй бол цэргийн шийдэлд орно” гэдгээ ойлгосны улмаас оролцсон гэж  тэмдэглэсэн байна.

Орост хандах хандлага

Сенатор  Оросын талаар хатуухан үг хэлдгээрээ нэртэй. Гэхдээ 2017 арваннэгдүгээр сард  мэдэгдэхдээ хэрэв Оросууд Америкийн сонгуульд хутгалдан оролцсон байлаа ч үр дүнд нь бодитойгоор нөлөөлөх боломжгүй гэж байв.  Америкчууд “худал мэдээнд  хууртах тэнэгүүд” биш гэж тэр хэлсэн байдаг. Хэрэв  тийм зүйл болсон бол тэр нь Трампт ч, Клинтонд ч ялгаагүй хохиролтой байх байсан гэж тэр нэмэн тэмдэглэжээ. Өнгөрсөн тавдугаар сард сенатор тусгай прокурор Роберт Мюллерт хандан  “Оросын ул мөрийг олох” хэргээ хаахыг уриалсан байв. Ийм үйлдэл нь цаг мөнгө зарсан хэрэг гэж тэр хэлээд оронд нь Владимир Путины  барууны ардчиллыг бусниулах кампанитай тэмцэх шаардлагатай гэсэн юм.

Ричард Шелби

Сенатор Ричард Шелби сенатын ахмад зүтгэлтнүүдийн нэг. Тэр анх 1986 онд  сенатад сонгогдсон ба Алабама гэх консерватив мужийг төлөөлдөг. Тэр Кеннедийн адил Ардчилсан намын гишүүн  байсан ба намын консерватив жигүүрийг төлөөлж байгаад Билл Клинтоны үеэр намаа сольжээ. Мөн тэрбээр үр хөндөлт ба зэвсэгт хандах хандлага нь Кеннедийнх шиг.  Сенатын Төсвийн хорооны дарга бөгөөд  батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын зэрэг дэд хорооны гишүүн юм.

Трампт хандах хандлага

Сенатор мөн л Трампыг шүүмжилдэг. Гуравдугаар сард тэрбээр хэрэв Ерөнхий прокурорын оронд байсан бол өөрт нь хүүхэд шиг хандаж байгаа нөхцөлд шууд л огцрох байсан гэж байв. Мөн тэрбээр Алабама мужид БНН-ын Рой Мурыг Трамп дэмжсэний эсрэг байв. Учир нь Мурыг хэд хэдэн эмэгтэйд сексийн дарамт үзүүлсэн гэж  буруутгасан байв.

Орост хандах хандлага

Сенатор “оросуудад итгэдэггүй” гээд Сирид явуулж байгаа үйлдлийг нь шүүмжилж байлаа. Харин Washington Examiner  хэвлэлийн “Оросын  сонгуульд хутгалдан орсон” гэх материалд тайлбар өгөхдөө “одоо бүгд л ийм  зүйлээр  хөөцөлдөж байна” гэсэн юм. Шелби оросын пуужингийн РД-180 хөдөлгүүрийг худалдан авахыг  хориглосон хуулийг өөрчлөхийн төлөө санал өгсөн байлаа. Сенатор хамгийн түрүүнд өөрийн төлөөлдөг мужийн орос хөдөлгүүр дээр компанийн төлөө санаа тавьсан байв.

 

Стивен Дэйнс

Америкийн дундад барууны Монтана мужийг төлөөлдөг. Тэнд бүгд найрамдахчуудын нөлөө хүчтэй. Улс төрд бизнесээс шилжсэн. Тэр олон жилээр  Procter & Gamble компанид ажиллажээ. Тэрбээр галт зэвсэг эзэмших эрхийг дэмждэг.

Трампт хандах хандлага

Хилийг бэхжүүлэх Трампын хатуу бодлогыг  мөн Obamacare шинэчлэлийг нь болиулахыг Дейнс дэмждэг. Америкийн сургуулиудад бөөнөөр хөнөөх ажиллагаанууд гарч байгаа учраас сургуулийн ажилтнуудыг зэвсэглэхийн төлөө  тэр үгээ хэлж байлаа.

Орост хандах хандлага

2018 оны гуравдугаар сард Дейнс  “Хойт урсгал-2” хийн хоолойн байгууламжийн эсрэг  гарын үсгээ зурсан сенаторуудын дунд байлаа.

 

Жон Ховен

Хойд Дакота  мужийг төлөөлдөг сенатор тухайн  цагтаа  мужийн захирагч байсан ба түүний үед мужийн эдийн засаг  хөгжиж Ховен өөрөө тус орны хамгийн шилдэг мужийн захирагч нарын нэгээр тооцогдож байлаа. Одоо тэрбээр сенатын ХАА-н хороонд мөн хэд хэдэн  дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.

Трампт хэрхэн ханддаг вэ?

Бүгд найрамдах намаас Дональд Трампыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг  Жон Ховен дэмжсэн ба Ерөнхийлөгчийн олон мэдэгдэлтэй санал нийлдэг.

Орос хандах хандлага

Трамп Орос хоёрын харилцааны  талаар “асуудалтай” гэж мэдэгдсэн ба оросууд сонгуульд хутгалдан оролцсон гэж үздэг. Мөн тэрбээр Оросыг АНУ-ын дайсны тоонд оруулсан байлаа. Гэхдээ тэр Оростой “итгэ, гэхдээ шалга” гэсэн 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы зарчмаар харилцааг тогтоож болно гэж үздэг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top