Хар тамхи хэмээх "аймшигтай" дэлхийн улс орнууд янз бүрийн аргаар тэмцэж байна. Цаазаар авч, олон жилээр нарсанд суулгаж хатуу чангаар шийтгэдэг нь байхад наад захын кнопли, марихуан зэргийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн, зөвшөөрөхөөр хэлэлцэж байгаа нь ч байна. Эдгээр хандлагаас харахад, дэлхий нийт хар тамхийг ор тас хорих бус, харин тодорхой хэмжээнд хязгаарлаад хэрэглэгчдийг нь хянах арга руу хэлбийж байгааг харж болно.
Дэлхий дээр хар тамхины хэрэглээг хуулиар зөвшөөрсөн ганцхан улс байсан. Тэр нь Өмнөд Америкийн Уругвай юм. 2013 оны 12-р сард марихуаны хэрэглээг бүрэн зөвшөөрч байжээ. Уругвай улс хар тамхины хэрэглээг хуульчилснаар үнэ ханшийг нь 15 дахин бууруулж чадсан аж. Ингэснээр энэ зах зээлд эргэлддэг бохир мөнгөний урсгалыг төдий чинээ багасгаж чадсан байна.
Харин Канад улс марихуаны хэрэглээ, үйлдвэрлэлийг улс орон даяар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дэлхийн 2 дахь орон боллоо. Тус улсын сенат 52:29-ийн харьцаатайгаар 18 нас хүрсэн иргэдийг 30 грам хүртэлх марихуаныг биедээ авч явахыг зөвшөөрөх журмыг батласан байна. Канадын ерөнхий сайд Ж.Трудо залуу үеэ хамгаалах, хууль бус наймаа, хэт хамааралтай хэрэглээг таслан зогсоох ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.