Украйн улсын Парламент “Верховна рада” хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө санаачилсан Авлигын эсрэг дээд шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.
Интерфакс-Украйна хэвлэлийн байгууллагын ажилтны мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт Парламентын 315 гишүүн түүнийг дэмжсэн санал өгчээ.