Индонезид даваа гаригт Хятадын хувийн компани Синоваксийн хийсэн Ковид-19 вакциныг ашиглах яаралтай зөвшөөрөл олгожээ. Тус вакцины туршилтын үр дүн 65.3 хувьтай байгаа хэдий ч энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх нь.
Засгийн газар хэд хэдэн компаниудаас вакцин захиалсан боловч дийлэнх хэсгийг гурван сая тун нийлүүлсэн Синовак компанид найдахаар төлөвлөж байгаа бололтой. Дэлхийн хамгийн том мусульман үндэстнийг хүлээн зөвшөөрч магадгүй гэсэн дохиогоор Синовак вакциныг Индонезийн мусульман шашны дээд байгууллага өнгөрсөн долоо хоногт "ариун ба халал" гэж тунхагласан юм.
Филиппин улсыг Синовак вакцин 25 сая тунгаар хангаж, эхний 50,000 тунг 2-р сард багтаан авахаар тохиролцсон гэж мэдэгдсэн нь Ази дахь вакцин нийлүүлэлтэд түлхэц болжээ.
Индонезид явуулсан туршилтуудын үр дүн Бразил, Туркийнхээс доогуур байсан тул туршилтыг эрүүл мэндийн ажилтнууд эсвэл эрсдэлт бүлгийн бусад хүмүүсийн оронд олон нийтийн төлөөллөөс бүрдүүлжээ. Индонезийн Эмийн бодисын үнэлгээний үндэсний хорооноос мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн тоо илүү өндөр байх нь үр дүнгийн түвшинг нэмэгдүүлсэн гэжээ.
Б.Бүжлхамаа