x

"Сингапурт Их сургуулийн кампус дотор халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй"

Сингапурын гурван том их дээд сургуульд ковид-19 нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэдний нууц бол технологи, дагаж мөрдөх хатуу дүрэм, сурах хүсэлтэй оюутнууд.

Сингапурын үндэсний их сургуулийн ерөнхийлөгч өдөр бүр онлайн самбараа шалгаж, цайны газрууд хэр их хүнтэй байгааг хянаж хардаг байна. Хэрэв самбар дээр цайны газар хэт их ачаалалтай байгааг харуулбал ерөнхийлөгч Тан Энг Чигийн администраторууд үүнээс зайлсхийх зөвлөмжийг илгээдэг гэнэ. Мөн оюутны хотхонд үйлчилдэг хоол хүргэлтийн үйлчилгээ тэдэнд санал болгож  үнэ төлбөргүй хүргүүлдэг байна.

Засгийн газрын удирдлагаар бараг зургаан сая хүн амтай хагас авторитар хот-улс болох Сингапурын их дээд сургуулиуд коронавирусийг удирдахдаа дээрээс доош арга барилд шилжсэн. 

Үр дүн: Өнгөрсөн жил цар тахал эхэлснээс хойш Сингапурын гурван том их сургуулийн аль нэгэнд нь олон нийтийн дунд халдвар дамжих тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сингапурын энэ туршлага, хатуу арга хэмжээ нь АНУ-ын олон кампусаас эрс ялгаатай байв. Америкийн хэд хэдэн их дээд сургуулиудад өнгөрсөн намар оюутнууд буцаж ирэнгүүт голомтолсон тохиолдлууд гарч байжээ. 

Сингапурын Үндэсний Их Сургууль буюу N.U.S стратегиа хязгаарлалт, задрал, холбоо барих мөрөөр тодорхойлдог. Тус их сургууль нь зай барих арга хэмжээг хэрэгжүүлэх технологийг ашиглаж, оюутнуудыг оюутны хотхоны янз бүрийн бүсэд хуваарилж, дүрмийг зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулжээ. Шаардлагатай бол хүмүүсийг өргөн хүрээнд туршиж үзэхэд бэлэн байгаа гэж хэлжээ. 

Америкийн зарим коллежид байдаг шиг дотуур байранд байгаа вирусийн ул мөрийг бохир уснаас аль хэдийнэ шинжилжээ. 

Профессор Тан хэлэхдээ "Ингэж N.U.S.-ийн оюутан, багш, ажилчдын дунд халдваргүй байгаа эсэхийг баталгаажуулсан" гэв. Мөн тэрээр "Оюутны хотхон 50,000 гаруй хүн амтай. Энэ бол маш том гэсэн үг. Бид маш их анхаарч байгаа" гэж хэлсэн юм.

Олны анхаарлыг татаад байгаа Сингапурын гурван их сургууль бол Н.У.С., Наньян Технологийн Их Сургууль, Сингапурын Менежментийн Их Сургуулиуд юм.

N.U.S.-д амьдардаг 19 настай, шинэ оюутан Кэтлин Лайу ийн ярив. Тэрээр өнгөрсөн жил цорын ганц үдэшлэгт оролцсон нь Zoom дээр Halloween-г тэмдэглэсэн байна. Тэрээр эхний семестрээ дотуур байрныхаа өрөөнд ихэнх хоолоо идэж, орохоосоо өмнө дотуур байрны амралтын өрөөнд байсан хүмүүсийн тоог тоолж, их сургуулийн аппликейшнээр дамжуулан өдөрт хоёр удаа температураа мэдээлж байв. Бүсчлэлийн хязгаарлалт нь оюутнуудад оюутны хотхоноос гадуур найз нөхөд, ангийнхантайгаа уулзах боломжтой байсан ч банкны үйлчилгээ авах, дуртай цайны газраа хооллох, бүлгийн уулзалт зохион байгуулахад бэрхшээлтэй болгосон. Хязгаарлалтыг цуцлах тухай өргөдөлд өнгөрсөн аравдугаар сард 800 гаруй оюутан гарын үсэг зурсан хэмээн ярилаа.

Сингапурын их дээд сургуулиуд вирусийг зогсоох амжилтанд хүрсэн нэг том шалтгаан бол нийгэмд тархсан цар тахлын хариу арга хэмжээ юм гэж шинжээчид үзэж байна. Засгийн газар бүх иргэд, урт хугацааны оршин суугчдад үнэ төлбөргүй шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд халдвар авсан хүмүүсийг хурдан тусгаарлаж, тэдний холбоо харилцааг тодруулдаг. Хэрвээ хязгаарлалтыг зөрчвөл тодорхой шийтгэл ноогдуулдаг. Үүнд гадаадын иргэдийг албадан гаргах, ажлын үнэмлэхийг хүчингүй болгох зэргээр шийтгэж байгаа аж. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 1 цаг 8 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 1 цаг 14 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 33 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 34 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 37 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 38 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 40 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 43 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 43 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 44 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 45 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 46 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 18 цаг 16 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 18 цаг 17 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 21 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 24 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 26 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 29 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 32 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 35 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top