x

Коронавирусийн тархалтыг зогсоосон Хятадын туршлага

Дэлхий даяар “Ковид-19”-ийн цар тахлын байдал хүнд хэвээр байна. Дэлхийн II дайн дууссанаас хойш нийгмийн эрүүл мэндэд тулгараад буй энэхүү хамгийн том сорилтыг хэрхэн даван туулах нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа. Харин өнөөдөр Хятад улс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж хэлж болно. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирустэй тэмцэхэд хэрэгжүүлсэн БНХАУ-ын амжилттай туршлага дэлхий даяар цар тахлыг ялан дийлэх итгэл найдварыг төрүүлж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Тэгвэл Хятадаас ямар практикийг нь зээлж авах боломжтой вэ? Энэ талаар тус улсын эрдэмтэд, эмч нар, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид "Российская газета" сонинд ярьсныг хүргэе.

Тархалтын эхэн үед мэргэжлийн үйл ажиллагааны хамгийн үр дүнтэй туршлагуудын тухайд

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны дээд шинжээчдийн комиссын дарга, академич Жун Наньшань:

-Эхэн үед хяналт маш чухал, өөрөөр хэлбэл халдвар авсан тохиолдлуудыг цаг тухайд нь олж тогтоох, шинжилгээ хийх, өвчтэй хүмүүстэй хавьтсан хүн бүрийг тусгаарлах шаардлагатай. Цаг алдаж болохгүй, вирусийг эхнээс нь тогтоон барих хэрэгтэй. Учир нь цаг хугацаа алдах нь бүх нөхцөл байдлыг төвөгтэй болгож, улмаар вирусийг зогсооход улам бүр хэцүү болно. Шинэ коронавирусний өвөрмөц шинж чанар нь өвчтөнд анхны шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдварлах чадвартай байдаг. Үүнийг урьдчилан харах хэцүү байдаг учраас бүх хавьтлыг шалгаж байх ёстой.

Эпидемийн үеэр бид вирусний тархалтыг хэрхэн үр дүнтэй тогтоон барих талаар сурч мэдсэн, энд хамгийн гол нь вирусний болзошгүй эх үүсвэрийг аюулгүй болгох юм. Энэ нь мэдээж хамгийн хуучинсаг боловч хамгийн үр дүнтэй арга юм. Өөр нэг чухал зүйл бол “сүргийн дархлаа” гэж нэрлээд байгаа зүйлд найдах хэрэггүй. Эдгэрсэн хүмүүс вирусний эсрэг насан туршийн дархлаатай болдог гэсэн нотолгоо байхгүй байгаа учраас дараагийн ажил бол үр дүнтэй вакцин боловсруулах, үйлдвэрлэх явдал бөгөөд ингэхийн тулд олон улс хамтын ажиллагаагаа маш сайн зохицуулах шаардлагатай. Вирус хил хязгаар гэж мэдэхгүй, тийм учраас "түрэмгий" арга хэмжээг эрчимтэй авахгүй бол коронавирус өөрөө алга болохгүй. Хятад улс тахлын ноцтой нөхцөл байдал үүссэн газруудыг хааж, бусад бүс нутагт хатуу хяналт тавьж ажилласан. Эдгээр бүх арга хэмжээ үр дүнтэй болохоо харуулсан. Коронавирусний тархалтын эхэн үед хатуу хяналт тавих нь халдварын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга юм.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны шинэ коронавирусийн тархалтын эсрэг хариу арга хэмжээ авах шинжээчдийн комиссын дарга Лян Ваньнянь:

-Коронавирусний үр дүнтэй эм, вакцин өнөөг хүртэл байхгүй байгаа тул Хятадад эмийн бус арга хэмжээ авсан. Эдгээр нь тусгаарлах, эмчийн хяналтад авах, хүмүүсийн харилцааг хязгаарлах, халдвараас өөрийгөө хамгаалах арга хэмжээ юм. Энэ нь халдварын тархалтыг зогсоож, өвчлөлийг бууруулж чадсан. Бид ялангуяа энэ туршлагыг бусад оронд хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Вакцин, эм гарган авах хүртэл эдгээр арга хэмжээг аль болох богино хугацаанд авбал үр дүнд хүргэнэ.

Эпидемийн үед хэрэгжүүлсэн үр дүнтэй шинэ аргууд

Хубэй мужийн Төвийн удирдах бүлгийн халдварын тархалтыг бичил хорооллын түвшинд хязгаарлах, хариу арга хэмжээ авах шинжээчдийн багийн дарга У Хао:

-Бичил хорооллын орон сууцууд бол халдварын тархалттай тэмцэх ажлын “галын эхний шугам” юм. Хоёрдугаар сарын 6-нд манай баг Ухань хотод очсон. Очсоныхоо дараа бид маш олон асуудлыг олж харсан. Тухайлбал, бичил хорооллуудад нэвтрэх хаалттай систем байхгүй, хог хаягдал, ахуйн хог хаягдлыг боловсруулах зөв аргыг хэрэглээгүй байв. Энэ бүхэн халдвар цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж байсан юм. Манай мэргэжилтнүүд орон сууцны бүх хорооллыг хатуу хаалттай горимд шилжүүлэх зэрэг халдварын тархалтыг хязгаарлах хэд хэдэн тодорхой арга хэмжээ авахыг санал болгосон. Бичил хорооллуудад тухайн бүс рүү нэвтрэх ганцхан гарц нээж өгч, орж, гарсан бүх хүний халууныг шалгаж байв. Гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмд байсан хүмүүс ахуйн хог хаягдлаа ангилж, ариутгаж байсан бөгөөд мөн супермаркетуудад худалдан авагчдын урсгалд хязгаарлалт тогтоож, бичил хорооллуудад хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдах түр цэгийг нээсэн. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зурагт хуудсуудыг бэлтгэх хэрэгтэй. Бас бичил хорооллуудад халдварын тархалтыг хязгаарлах ажлыг хариуцсан хүмүүсийн утасны дугаарыг оршин суугчдад мэдээлэх хэрэгтэй.

Бээжингийн метроны оператор компанийн төлөөлөгч:

-Эпидемийн үеэр Бээжингийн метронд халуун шалгах төхөөрөмжүүд суурилуулж, амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн. Зорчигчдын урсгалыг сааруулах, галт тэрэгний ачааллыг бууруулах зорилгоор Бээжингийн метро өглөөний ачаалал ихтэй үед зарим станцуудад хязгаарлалтын арга хэмжээ авсан, мөн өглөө метрогоор зорчихдоо урьдчилан захиалга өгөх систем нэвтрүүлсэн. Метроны аппликейшнаар тасалбар захиалсан зорчигчдыг метро руу дараалалгүйгээр "буухиа коридор"-оор оруулж байсан.

Халдвар илэрсэн эмнэлэг эсвэл орон сууцны хорооллын ойролцоо байрлах метроны бүх станцыг хүчилтөрөгчийн аппаратаар тоноглосон. Мөн өртөөний танхим, метроны хонгилуудад байнга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байжээ.

 Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 48 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 54 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 13 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 14 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 16 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 18 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 20 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 22 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 24 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 25 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 26 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 цаг 56 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 17 цаг 57 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 1 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 4 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 6 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 9 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 12 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 15 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top